Хятадын нэрт кино найруулагч, продюсер Жан Имоуг хууль зөрчиж, олон хүүхэдтэй болсон гэсэн нэрийдлээр 7.48 сая юань буюу ойролцоогоор 1.2 сая ам.доллараар торголоо.
Уси хотын хүүхдийн бодлого хариуцсан газраас 62 настай Имоуг гурван хүүхдээ өдий хүртэл нууж явсныг илрүүлсэн байна. Хятадад “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого олон жилийн турш хэрэгжиж байгаа.
Имоугийн гэр бүлийн жилийн орлогыг тооцон үзсний дараагаар торгуулийн хэмжээг тогтоосон байна.
Гэхдээ Хятадын хэвлэлүүдээр Имоуг гурав биш долоон хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүд нь дөрвөн эмэгтэйнх гэж бичиж эхэлсэн ажээ.
Болоргэгээ

Сэтгэгдэл ( 1 )
Thanks for sharing. Your post is a useful coniutbrtion.