Эрүүл мэндийн даатгалын гэрээг дүгнэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Нийгмийн даатгалын ерөнхий газар 2013 онд  хамтран ажилласан нийслэлийн 29 төрийн өмчийн эмнэлэг, 76 хувийн хэвшлийн эмнэлэг, 12 рашаан сувилал, 101 эмийн сангийн эрүүл мэндийн даатгалын гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Даатгалын гэрээ дүгнэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, холбоод оролцож байгаа юм байна. Тус газар даатгалын гэрээгээ дүгнэж, үр дүнг тооцож, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсноор энэ оны 1 дүгээр сард багтаан эрүүл мэндийн даатгалын 2014 оны гэрээг харилцагч эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулна гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top