Т.Аятунгааг Интерполоор эрэн сурвалжлагдагсдын жагсаалтаас хасуулахад дэмжлэг үзүүлнэ гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад илэрхийлсэн байна. Элчин сайд Б.Дэлгэрмаа Филиппин улсад хавсран суугаа юм. Түүнчлэн Филиппиний  Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио Монгол Улсын иргэн Т.Аятунгаа болон түүний эх Б.Солонго нартай холбоотой асуудлаар дээрх иргэдийг Интерполоор эрэн сурвалжлагдагсдын жагсаалтаас хасуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top