Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Монгол цэргийн музей дээр 11.30 цагт  Монголд цэргийн сонин анх хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан "Уншигчидтайгаа хамт 90 жил" үзэсгэлэнгийн нээлт болно.

9.00 цагаас БОХХАА-ын байнгын хорооны хуралдаан дээр 100 мянган тонн импортын буудайн асуудал яригдана.

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хүнд хөнгөн үйлдвэрийн талаар ҮХАА сайд Х.Баттулга мэдээлэл хийнэ.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дээр олон улсын мэргэжилтэн бэлтгэх АССА сургалтын нээлт болно.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран 16 хороонд "Нэг цонхны үйлчилгээний төв" байгуулж байгаа бөгөөд 12.00 цагт нээлтээ хийнэ.

11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд  замын цэврлэгээ үйлчилгээг хариуцан өдөр шөнө, хүйтэн халуунд ажилладаг 60 гаран шар хантаазтангуудыг ажилгүй болгож гудамжинд гаргасан талаар Сүхбаатар тохижилт ХХК-ны зүгээс мэдээлэл хийнэ.

Багшийн хөгжлийг дэмжих портал сайтын нээлт Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд болно. 11 цагт болох тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

Монголын Үндэсний супер лигийн "Бүх-Одод"-ын тоглолт энэ сарын 25,26-нд болохтой холбогдуулан Монгол ньюс мэдээллийн төвд  12:00 цагаас мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top