7 минут 36 секунд тутамд нэгэн монгол хүн хорвоод мэндэлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Үндэсний Статистикийн хорооны мэдээлж буйгаар, 2014 оны нэгдүгээр сарын 15-ны 08:49 цагийн байдлаар Монгол Улс 2 сая 931 мянга 730 хүн амтай болж байна. Харин дэлхий нийт хором бүрт нэмэгдсээр 7 тэрбум 137 сая 379 мянга 747-уулаа болжээ.

Манай улсын хувьд хүн амын өсөлтийн индексээр авч үзвэл, 7 минут 36 секунд тутамд нэгэн монгол хүн хорвоод мэндэлж, харин 10 минут 30 секунд бүрт нэгэн монгол хүн мөнх бусыг үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top