УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамнаас оруулж ирсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль батлагдсанаар хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэх юм. Ингэхдээ Гааль болон НӨАТ-аас бүрэн чөлөөлөхөөр боллоо. Татварын чөлөөлөлт ирэх зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд гурил үйлдвэрлэгч компаниуд тодорхой графикийн дагуу гурилын нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор улаан буудай импортлох аж.

Сэтгэгдэл ( 0 )