Замын-Үүдийн хилийн боомтоор 40 тоннын чингэлэгт нуусан хориотой барааг Хятад руу гаргах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ. Нууцаар гаргах гэж байсан бараанд 15 шуудай ногоон хаш, 16 шуудай үзмэн мана, бугын чив, засаа, зээрийн мах 150 гулууз байсан аж.
Хамгийн гол нь гаалтийн мэргэжлийн хяналтын байцаагч нар уг чингэлгийг ачсан машиныг хилгээр гарга гэж шалган нэвтрүүлэх хүмүүст хэлсэн байжээ. Гэхдээ байцаагч нарт сэжигтэй санагдсан учраас шалгаж үзэхэд дээрх зөрчил илэрсэн юм байна. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр татаж, шалгаж эхэлжээ. Сэжигтнүүд нь Замын-Үүдийн хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Т.Энхбаатар, гаалийн улсын байцаагч П.Агваанноров, хориотой барааны эзэд болох Т.Болдбаатар, Д.Жаргалсайхан нар юм.

Сэтгэгдэл ( 6 )
зөв бичиж сур
ямар арга хэмжээ авсан бэ ийм хүмүүсдээ сэтгүүлч минь ээ хариу
bugdiine hori
Ийм ажиллагаа зөндөө байдагдаа. Хулхи спирт хүртэл гаалийнхний танил тал ах дүү нар л хилээр оруулдаг шүү дээ. Бас гахайн өөх г.м. Одоо л овоо болж байгаа юм биз дээ. Яамай даа.
tsaanani olon hamsaatan bgaa shudee zaaval ilruuleed bugdiid ni shiitge
Sn bn ingeh heregte