Ам.доллараас татгалзана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр  өргөн барилаа. Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээг тогтоосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг мөн ам.доллараар тогтоосон. Үүнээс үүдэн ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг. Харин ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хууль санаачлагч хэлэв.

 

Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

 

Дээрх хуулиудад ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчмыг баримтлан боловсруулжээ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(103.26.194.6) 2014 оны 03 сарын 01

САЙН БАЙНА ИНГЭМЭЭР МОНГОЛ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БАЙНА ДАА МОНГОЛООРОО ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬДАРЪЯ ДЭМЖИЖ БАЙНА.

0  |  0
Top