Бид яагаад махаа ”эргэлдүүлж” чадахгүй байна вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

   Монгол Улс 45.1 сая толгой мал, 3 орчим сая хүн амтай манай улсын махны хэрэглээг тоо баримтаас харвал захын хорооллын иргэд "жижиглэн" авч идэж байна гэхэд итгэмээргүй. Монголчууд дотоодын хэрэгцээндээ жилд 10.2-10.5 сая толгой мал хэрэглэдэг. Тодруулбал, 45 сая малаас 10 саяыг нь хоол хүнсэндээ зарцуулдаг гэсэн үг. Харин жилд төллөж буй малын тоо 16 сая байдаг аж. Үүнээс үзэхэд  дотоодын хэрэгцээнээс гадна мал аж ахуйн салбарт 50 сая орчим мал бэлчээрлэж байгаа юм. Хэрэв  монголчууд малаа эдийн засгийн эргэлтэд оруулвал хямраад байгаа эдийн засгийг сэргээж чадах юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудаар дулааны аргаар боловсруулсан махыг гаргаж байгаа. Ингэхдээ 2013 онд нийт ОХУ болон БНХАУ-руу  28 мянган тонн үхрийн мах гаргажээ. Энэ тоог 2016 он гэхэд жил 100 тоннд хүргэх зорилтыг тавьсан. Уг нь манай улс хонь ямааны махаа түлхүү экспортлох боломжтой бөгөөд нийт 126 мянган тонн мах нөөцлөн гадагш гаргах боломжтойг албаныхан ярьдаг.   

Уг нь амт шимт сайтай манай малын мах аль ч улсын зах зээлд гарахад гологдохгүй. Гэхдээ өдий хүртэл  гадаад зах зээлд гарч чадахгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт, олон улсын ан амьтаны хорио цээрийн санамж бичгийг байгуулаагүй, хоёрдугаарт, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүнээсээ хэдэн арав дахин их малтай манай улсын хувьд “Зооноз”-ын халдварт өвчиндөө дарлуулсан гэхэд хэлж болно. Тодруулбал жил бүр боом, шүлхий зэрэг мал амьтны гоц халдварт өвчин ихэнх аймгуудад тархдаг. Гэвч эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох албаныхан төдийлөн сайн ажиллаж чадахгүй байсаар байна. Шүлхийгийн голомтоос зургаан жилийн дараа л малын махыг экспортолж болдог. Иймээс л Монгол Улс эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжоо  өдий хүртэл алдсаар ирсэн юм.

Бид сүүлийн 10 гаруй жил уул уурхайн баялагт хэт шунаж энэ л зөвхөн манай улсын хөгжлийн түлхүүр юм шиг санаж ирсэн. Харин гадныхан аль хэдийн манай малын махны  амт, чанарыг судалж мэдээд мах боловсруулах үйлдвэр байгуулан нэлээдгүй ашигтай ажиллаад эхэлжээ. Гэвч бид өөрсдийн баялагаа ашиглаж чадалгүй зовлон тоочсоор өдийг хүрчээ. Нэгэнт л манай махыг худалдан авах сонирхолтой улс байгаа хойно бид хурдан хугацаанд энэ боломжийг чулуу  болгох хэрэгтэй. Тэгж чадвал дан ганц уул уурхайгаас хараат байдаг эдийн засагтаа бага ч гэсэн тус дэм болох боломжтой.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Agi(120.19.30.33) 2014 оны 11 сарын 15

Malchid nariindaa hataad malaa vaccinjuulna gej baih bish

0  |  0
Luya(107.77.75.18) 2014 оны 11 сарын 15

Manai eh oronch bukh Battulga hiih yostoi bsan um Ter hiih sonirholgui bsan daa

0  |  0
Malchin(103.229.121.75) 2014 оны 11 сарын 14

Yagaad gevel manai mal 10 sariin dundaas 6 sar iin ehen hurtel shimtei ovs iddeggui arai gej amin goltoigoo baidag yum.

0  |  0
Top