Шинэ технологи: “Sony” компани “Walkman ZX2” утсаа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Технологийн салбарт шинийг санаачлагчдын нэг “Sony” компани “Walkman ZX2” нэртэй ухаалаг гар утсаа зах зээлд нийлүүллээ. 1119 ам.доллараар борлогдох “Walkman ZX2”  гар утасны медиа талын хөгжүүлэлт нь сайн болсон гэжээ.

“Walkman ZX2” гар утасны саунд, дуугаралт илүү чанартай, хүчирхэг болсон тухай “Sony”-гийн хөгжүүлэгчид ярьсан байна. Тэд энэхүү гар утсыг дуу хөгжим сонирхогч залуучуудад зориулсан гэдгээ онцолжээ.

 Уг гар утас нь үргэлж хөгжим сонсч явах хүсэлтэй залуучуудад зориулагдсан учир 128 GB багтаамжтайн дээр зөвхөн өөртөө 2000 дуу, ауди бичлэг хадгалах боломжтой аж. Мөн бичил SD карт оролттой бөгөөд үүгээр нэмэлт зүйлс хадгалах юм. Уг гар утасны тасралтгүй ажиллах горим нь 60 цаг.  Дүрсний өндөр нягтаршил бүхий дэлгэцний шийдэл нь “Walkman ZX2” утас нь “Sony”-ийн хоёр жилийн өмнө худалдаанд гаргасан “Jelly Bean” андройд үйлдлийн системт гар утасны цуврал аж.

Дуу хөгжим сонирхогч залуусын эртний танил “Walkman” бичил хураагуурын төхөөрөмж тэртээ 1979 онд анхлан худалдаанд гарч байсан ба тэр үед хэрэглэгчид кассет  ашиглаж байсан бол улмаар “CD” уншигч руу шилжсэн юм.  Энэ үе бол 1984 он бөгөөд “Sony” компани тухайн үед компакт диск ашиглан дуу тоглуулагч төхөөрөмж бүтээж байсан нь тэр үедээ л олон сая хэрэглэгчтэй болсон. Харин компани 2001 оноос mp3 хэлбэрээр “Walkman”-ий удаах загваруудыг гаргах болсны хамгийн сүүлийн, орчин үеийнх нь энэхүү “Walkman ZX2” юм байна.

Компани энэхүү гар утсаа Лас Вегаст үргэлжилж буй “CES 2015” технологийн үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд танилцуулсан аж. 

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.215.19) 2025 оны 03 сарын 13

наадах чинь утас биш плейр шд... уалкмен

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top