"Хүнийг өөрчлөгдөж байна гэж айх хэрэггүй. Тэр мөн чанар руу гаа явж буй хэрэг" хэмээн нэгэн дорнын суут сэтгэгч хэлжээ. Манай нийгэм яг аль зүг рүү яваа тухай өдөр бүр л хэн нэгэн мэдэмхийрэгч чухал царай гарган асуух. Тэгвэл бидний нийгэм болохгүй зүг рүүгээ яваад байна гэж хэлье.
Монгол хүн зуунаас зуун, жарнаас жаранд дамжин ёс уламжлалаа хадгалж ирэхдээ өнөөдрийн чөлөөт зах зээлийн нийгэмд ийнхүү хүний мөн чанараа гээсээр байна гэж хэн ч санаагүй. Цаг зав, мөнгө эрх мэдлийн төлөө зогсоо чөлөөгүй тэмцэлдэх бидний хүн чанарын өнгө улам саармагжин бүдгэрсээр. Манай үндэстэнд тэмдэглэдэг баяр бий. Сайхан уламжлал ч бий. Дээд тэнгэрээс заяасан цөөхөн монголчууд ядарч, задарч явсан цаг түүхийн элээх хуудсанд зөндөө л тохиож байлаа. Өвгөд, дээдэс маань хэчнээн ядарлаа ч Монголоо зараагүй, хэчнээн задарлаа ч хүнээ хядаагүй тийм л айвуу тайван, холч ухаанаар хорин нэгдүгээр зуунд улсаа хүргэж өгсөн.
Гэтэл бид баярлаж чадахаа больжээ. Улс нь хямраад байхад л орлогоосоо илүү давсан зардал, хийрхэл хоосон баярхал цэцэрхэл улам хүрээгээ тэлсээр. Цагаан сараар бүгдээрээ хэмнэнэ гэж төр засаг, жирийн иргэд хоорондоо нүд ирмэн “тохирцгоов”. Гэтэл өнгөрсөн баяраар бид урьд жилүүдийнхээс хоёр дахин нүсэр цагаан сарын худалдан авалт хийжээ.
Чөлөөт нийгэмд хэн юу худалдан авч, хаана хэдэн төгрөгөөр баярлах нь надад хамаагүй байж болох л юм. Гэхдээ яаж ч цатгалдсан хойморьтоо есөн үе давхарлан засдаг идээнийхээ дээж болсон ул боовоо хэд хэдээр нь хог дээр шидэхдээ тулсан баймааргүй юм.
Хэн ч юм дээ нэг “баян” яагаад ч юм дээ тавгийнхаа бүх боовыг хогийн цэг дээр гаргаад асгачихаж. Нэг л айл ингэж ёс уламжлалаа хогийн сав руу шидсэн юм уу гэтэл өөр хэд хэдэн айлыг ийн жудаггүй загнасан гэж “гэрч ховлов”. Цатгалдах өвчин гэж энэ юм болов уу? Хоолныхоо илүү гарсан гурилаа цонхоороо шидэж буйг харсан шинэ бэрээ төрхөмд нь буцааж байсан эх ч бий.
Ядаж л ядарч яваа нэгэндээ өгчихгүй монгол уламжлалын нэг хэсэг болсон идээний дээжээ газар хаяж буй баячууд монгол ёс заншлаа ч бас газарт гишгэлж байна.
Т.Бат
Сэтгэгдэл ( 9 )
Ene bayan targan hun bishee! Bayan, targan humuus chin harin uur! Eniig hayasan hun bol uhaan muutai yumnii une tsene meddeggui neg hogiin novsh l bga..,
daanch dee ingej buyanaa barah ch gj dee? Iddeggui bj bolno, ideh durgui bj bolno ,hund ugchih gheer haramiin setgel turuud hetsuu bga bol jijigleed uiruuleh zavgui bol yadaj hugalaad hoggui gazar tavichihval nohoi, shuvuu hoollono shuu dee!
es bodoj ideegee zaschihaad hog deer hayana gedeg mun es baivaa . Ireh jil udee budaa elbeg baig gej zasaad asgahaar ireh jiliin olson ni bygd hogruu yavna gesen ygyy?
unen chi yag zov bodoj bain tehdee ulamjlgl gedgee martaad uragshaa yavaad baival teegelj unan shuu
Unendee heviin boov, uunts iig daraa n ideh hun baidaggui shuu dee. Udsan hatsan ooh tos, tosond chanasan hatsan guril.... Ulamjlal gej tuilshirhaa bolih heregtei, tsag ue oor bolj baina, bid zovhon uragshaa harj hogjih heregtei dee.
...Хэвийн боовыг ам бүл цөөтэй айл идэж дуусгана гэдэг нилээд хугацаа хэрэгтэй. Гэтэл хатна, хөгзөрнө гэж асуудал бий. .. Ер нь цагаан сарын дараа ууц, хэвийн боовыг нь цуглуулж ядуучуудад өгөх хөдөлгөөн өрнүүлбэл зүгээр юм. Ингэж хаяж болохгүй ээ. Монголоо алдсан , увайгүй үйлдэл.
Хэн гэгч ямар баян нь хаяснийг олж тогтоох хэрэгтэй Тэр цатгалдсан баян ядарсан ард түмнээ хайралдаггүй хувиа бодсон хүйтэн цэвдэг сэтгэлтэн байж таараа Улсын хөрөнгөөр ингэтлээл баяжсан даа
арчаагүй юумааа
ядарсан нэгэндээ өгчихгүй дээ. Хэвийн боовыг ам бүл цөөтэй айл идэж дуусгана гэдэг нилээд хугацаа хэрэгтэй. Гэтэл хатна, хөгзөрнө гэж асуудал бий. Гэвч нэгэнт хүндэтгэлийн идээ зассан тавгийн боовоо ядарч зовсон нэгэндээ ч юмуу эсвэл асрамжийн газарт ч аваачаад өгчихвөл буян тань арвижих байх даа, Эсвэл ааруулаар тавгаа засвал болох юм шиг санагддаг. Хүнд хөдөлмөрөөрөө олж аваагүй хөрөнгө хайран биш байдаг байх. Монголчууд минь эцэг өвгөдийнхөө буяныг дааж амьдарцгаая.