Mining.com: Монгол Улс ”Хан ресурс”-ын эсрэг давж заалдах эрхтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Олон улсын арбитрийн шүүхэд Монгол Улсын Засгийн газрын эсрэг гомдол гаргаад байсан Дорнодын уранын ордыг эзэмшигч асан Хан Ресурс (Khan Resources) заргаа авч, шүүх танхимд ялалт байгуулсан талаар Mining.com уул уурхайн сайт мэдээлжээ.

Дорнод аймагт 2009 онд ураны орд эзэмшиж байсан уг компанийн лицензийг Монголын Засгийн газар гэнэт цуцалсан юм. Энэ төсөлд Канадын компани бараг 354 сая ам.долларыг зарцуулаад байсан гэж шүүх танхимд мэдүүлжээ.

Хуулийн цоорхойн балгаар орд газар эзэмших тусгай зөвшөөрлөө алдсан Хан Ресурс тухайн үедээ Монголын эрх баригчидтай удаа дараа хэлэлцээ хийхийг оролдсон ч тэдний эзэмшиж байсан Дорнодын ураны ордыг Оросыг “АРМЗ” консерциумд шууд өгсөнд Хан Ресурс ихэд бухимдсан байна. Ийнхүү тэд арбитрын шүүхэд гомдол гаргаж, хэрэг явдал зургаан жилийн турш сунжирсаар шүүхийн шийдвэр нэхэмжлэгч Хан Ресурс компанийн талд эргэв. Ингэснээр Хан Ресурс компани ураны олборолт эхлүүлэхээр бэлтгэж байхдаа гаргасан зардлаа Монголын Засгийн газраар төлүүлэх бүрэн эрхтэй болж байна. Харин Засгийн газар давж заалдах шатанд гомдол гаргах эрхтэй билээ.

Монгол Улс сүүлийн жилүүдэд гадны “нислэг”-үүдэд хориг тавьж, хөрөнгө оруулалтын орчноо үлэмж танаад байна. Үүний гороор тус улсын уул уурхайн салбарт тогтвортой хөрөнгө оруулагч эрс цөөрөн, баялгынх нь дийлэнх хувь хөрш орнуудын хэт монополь зах зээлд шингэх эрсдэл бий болсон юм.

Монгол Улсыг 2012 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дүгнэдэг цаг үе өнгөрсөн. Тэд гадны хөрөнгө оруулалтын эсрэг “SEFIL” төрлийн хууль баталж, 2013 оны сүүлчээс эхлэн уул уурхайн гадаадын компаниудын ноогдол ашиг, гэнэтийн ашиг, рояалти татваруудаа огцом өсгөснөөр тус улсад үйл ажиллагаа явуулж байсан компаниуд шил шилээ даган улсаас нь гарч явсан билээ.

 Өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын төв банкны мэдээлснээр гадны шууд хөрөнгө оруулалт 70 хувь хүртэл буурч, мөн оныхоо нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд гаднаас орж ирсэн хөрөнгө 873.2 сая ам.доллараар багассан гэсэн юм. Гэтэл өнгөрсөн 2014 оны байдлаар 2013 оны “муу” үзүүлэлт дахин 47 хувиар буурч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал нүүрлэсэн байна.

Одоо Монгол Улс ирээдүйн эдийн засгаа авч үлдэхийн тулд гагцхүү Оюу Толгой орд газрыг эргэн хэвийн үйл ажиллагаанд оруулж, хөрөнгө оруулагчдыг татах арга зам хайх юм. Нийтдээ 6 тэрбум ам.долларын үнэлгээтэй Оюу Толгойн орд газрын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж буй бол Рио Тинто үлдсэн хувийг нь эзэмшдэг. Азийн эдийн засагт ч хүчтэй дэм өгөх зургаан тэрбум ам.долларын зэс, алтны нөөц бүхий Оюу Толгойн ордныг Рио Тинто, Монголын Засгийн газар хоёр хамтран “түгжсээр” байх эсэх нь эргэлзээтэй.

Эх сурвалж: Mining.com

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdfasdf(51.29.122.79) 2015 оны 03 сарын 04

Ter ued uneheer bantan hutgasan daa

0  |  0
nachin(182.160.3.142) 2015 оны 03 сарын 04

Gadni hurungu oruulalt ni uul uujhaigaas uur umand baigaasai billee.

0  |  0
Top