Х.Нямбаатар: Дахиж би мах яримааргүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Энэ үеэр Хотын дарга асан Х.Нямбаатар нөөцийн махтай холбоотой асуудалд дараах тайлбарыг өглөө.

Энэ тухай тэрээр "Сураг сонсохнээ нөөцийн махны тайлан дээр тоо андуурч бичигдсэн байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхий сайд Н.Учралд өгсөн байсан.

Нөөцийн махыг бүр эрт гаргуулсан шүү дээ. Өнгөрсөн жил 7, 8 мянган тонн мах бэлдсэн шүү дээ. Нодлин жил нөөцийн мах 2-3 мянган тонн зарагдаагүй наадам хүргэсэн. Энэ жил нөөцөө хэрхэн бэлдэх вэ гээд ХХААХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу 5 мянган тонныг бэлдсэн. Г.Занданшатар сайд нэгдүгээр сарын 20-нд гарга гэдэг чиглэл өгсөн. 

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн ТӨАТ-ын төлбөр төлөлт нь компаниуддаа хожимдож очдог гээд өр, авлага үүсээд дэлгүүр болон нийлүүлэгч нарын хооронд асуудал үүссэн. Ийм л юм болсон шүү дээ. Бид нар компаниудад татаасных нь мөнгийг л өгнө. И-баримтаар л хяналт тавина. 

Одоо ах нь дахиж мах яримааргүй байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top