ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.05.26. Энэ оны 146 дахь өдөр бөгөөд он дуусахад 219 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандаж, 20 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө 19 хэм дулаан, шөнөдөө 9 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Дракулагийн өдөр тохиож байгаа бол Дани улсад Угсаа залгамжлах хунтайжийн өдөр, Гүржид Тусгаар тогтнолын, Польшид Ээжүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Дани, Америкийн кино найруулагч Уле Борнедаль, Америкийн дуучин Ленни Кравиц, Лорин Хилл, Английн жүжигчин Хелена Бонэм Картер, Америкийн жүжигчин Мэтт Стоун, Италийн хөлбөмбөгч Лука Тони зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр МАХН-ын 18 дугаар Их хурал хуралджээ. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долоодугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1998 оны энэ өдөр Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн “Ю-12” онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгджээ. Эдгээрийн долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1293 онд Японы Камакүра хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 23 мянган хүн амиа алджээ.

1805 оны энэ өдөр Францын эзэн хаан Наполеон Бонапарт Миланы сүмд өөрийгөө Бүх Италийн хаан хэмээн зарлав.

1897 оны энэ өдөр Ирландын зохиолч Брем Стокерын "Дракула" зохиол худалдаанд гарав.

1923 онд "Ла Манш" 24 цагийн автомашины уралдаан анх удаагаа зохиогджээ.

1948 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Холбооны иргэний агаарын тээвэр байгуулах тухай хууль батлав.

1972 оны энэ өдөр АНУ, ЗХУ-ын хооронд Баллистик пуужинг устгах гэрээ байгуулав.

1983 онд Япон тэнгист 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хоншү мужид 100 хүн амиа алдав.

1999 оны энэ өдөр Энэтхэгийн арми Жамму болон Кашмир мужид “Вижай” ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү Каргилийн дайн эхэлсэн байна.

2004 онд Америкийн армийн чөлөөндөө гарсан офицер Терри Николсыг хүн амины 161 хэрэгт буруутай гэж үзэн ял оноожээ.

2006 оны энэ өдөр Индонезид асар хүчтэй газар хөдөлж, 5000 гаруй хүн амиа алдав.

2008 оны энэ өдөр БНХАУ-ын дорно, өрнө хэсэгт их хэмжээний үер бууж 148 хүн амиа алдан, 1.3 сая хүн ямар нэг хэмжээгээр хохиров.

2020 оны энэ өдөр АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөжээ.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top