БНХАУ-аас их хэмжээний өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг ЗАВДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 26

 

Замын-Үүд дэх Гаалийн газраас БНХАУ-аас их хэмжээний өндгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ тухай Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дамбажав "Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл удмын санг сахин хамгаалах үүрэг бий. Замын-Үүд боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй, монгол хаяг шошготой 3600 ширхэг өндөг төрөл бүрийн ачаан дотор хийсэн байсныг бид илрүүлсэн.

Манай улс өндөгний хэрэгцээнийхээ 80 хувийг өөрсдөө хангадаг. Замын-Үүдийн боомтоор өндөг оруулах ямар нэгэн зөвшөөрөл байдаггүй. Энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Учир нь энэхүү үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. 

Манайд гаалийн итгэмжлэгдсэн хүнсний лаборатори ажиллаж байгаа. Өдөрт 25 машинаас 150 орчим дээж авч ажиллаж байна. 11 хүн ажиллах ёстойгоос 3 хүн л ажиллаж байгаа учраас уртасгасан цагаар ажилладаг" гэлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.34.224) 2026 оны 05 сарын 27

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
(66.181.189.126) 2026 оны 05 сарын 30

hyatad huns nogoo jims ih hortoi hund metal bordoi mangar bolgodog tarhini havdar geed duusahgui ayultai bolhoor busad uls oron avdaggui horiotoi blsn.

1  |  0
ИРГЭН(103.9.90.101) 2026 оны 05 сарын 30

ГААЛЬ ТАГНУУЛ БИШ ЖИРИЙН ИРГЭН ИЛЭРҮҮЛСЭН ГЭЭ БИЗ ДЭЭ. НӨГӨӨ БУЗАРЫГ БҮҮ ОРУУЛ БУЯНЫГ БҮҮ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ ГААЛЬЧИД МААНЬ ДААН Ч ЯВ ДАА

2  |  1
Top