Одонгийн мөнгө хэзээ буух вэ гэсэн асуулт алдарт эхчүүдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл одонгийн мөнгийг гуравдугаар сард буюу энэ долоо хоногт багтаан олгох аж. Өөрөөр хэлбэл, зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж. Одонтой эхчүүдийн мөнгөнд нийт 25.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )