Автомашины татварыг 365 хоногоор тооцно

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 16

Автомашины татварыг үл хөдлөх хөрөнгийн татварын  адил 365 хоногоор тооцож  авахыг Гаалт татварын ерөнхий газраас хэлж байна.   Дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлснээс хойш нийслэлийн иргэд долоо хоногт нэг өдөр, жилд 52 өдөр машинаа унах боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр автомашины татвараа бүтнээр нь төлөхөөс татгалзах тухай хэлэлцүүлэг өрнөөд байгаа.  Тодруулбал машин унаагүй өдрөө хасуулж тооцуулах тухай юм.  Гэвч автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар/ АТӨЯХАТ/ бол хөрөнгийн татвар аж. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг эзэмшсэнийх нь төлөө ногдуулж байгаа татвар болохоор эзэн нь машинаа унасан эсэхээс үл хамааран бүтэн жилээр тооцож авах юм байна.

Харин зам ашигласны төлбөрийн хувьд таксиныхан жилд 30 мянган төгрөг, суудлын автомашины цилиндрийн багтаамжаас шалтгаалан 20-40 мянган төгрөг, ачааны машинууд даацаас шалтгаалан 40-70 мянган төгрөгийг жилдээ нэг удаа төлөх аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (49.0.185.179) 2016 оны 03 сарын 16

zasag hucheer ya.uulahgui bga yum chin hasah heregtei

0  |  0
Top