Сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодын аж ахуй нэгжүүдийн алтны тушаалт идэвхжиж Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн байна. Тодруулбал хоёрдугаар сард 538.4 кг алтыг худалдан авсан бол өнгөрсөн оны хоёрдугаар сард 218.4 кг алт худалдан авч байжээ.
Статистикээс үзэхэд Монголбанк 2013 онд 6 тонн, 2014 онд 12 тонн, 2015 онд 15 тонн алт худалдаж авсан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол банкинд тушаасан алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулсан нь алтны тушаалт тийнхүү огцом өсөхөд нөлөөлсөн гэж төв банк тайлбарлаж байгаа юм. Мэдээж алт худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь дотоод эх үүсвэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжыг бүрдүүлж байгаа хэрэг.
Дэлхийн зах зээл дээр 2016 оны эхний хоёр сарын байдлаар алтны үнэ ханш эрчимтэй өсч, нийт 16.7 хувийн өсөлт харуулсан байна. Унци тутамдаа 1270 ам.доллар давж сүүлийн нэг жилийн хамгийн дээд цэгт хүрсэн. Харин гуравдугаар сараас эргээд буух хандлагатай байгаа юм.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )