Орон сууцны зээлийн хүсэлт гаргасан гурван иргэн тутмын хоёрт нь зээл олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 07

Орон сууцны зээл авахаар арилжааны банкинд хандсан гурван иргэн тутмын хоёрт нь зээл олгох шийдвэр гарч байгаа болохыг Монголбанкны мэдээллээс харж болохоор байна. Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, дахин төлөвлөлт, шинэ суурьшлийн бүс болон хөдөө орон нутаг дахь орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулаад байгаа юм. Байршил нарийн зааж өгсөн учраас 5 хувийн

хүүтэй ипотекийн зээл олголт 8 хувийнхаас арай бага байна. Өдөрт дунджаар 86 иргэн 5 хувийн зээл авч байгаа бол 93 иргэн ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар арилжааны банкууд 942 иргэнд 44.3 тэрбум төгрөгийн ипотекийн 5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргажээ. Зээлийн шийдвэр гарсан хоёр иргэн тутмын нэгт нь зээл олгосон байна. Өөрөөр хэлбэл 445 иргэний 19.1 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийг хүүтэйгээр олгожээ. Ипотекийн 8 хувийн хөтөлбөрийн хувьд ч бас адилхан байгаа аж. Гуравдугаар сарын 15-наас хойш нийт 1630 иргэнд 106 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсны талынх нь зээл олгоод байна. Харин зээлийн хүүгээ бууруулах хүсэлтэй иргэд төдийлөн их биш байна. Өдөрт дунджаар хоёр иргэн зээлийн хүүгээ шилжүүлж байгаагаас хөдөө, орон нутагт 5 хувийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл төдий л сайн биш байгаа ажээ. Учир нь зээлийн хүүгээ бууруулах эрх нь нээгдсэн иргэдийн ихэнх нь хөдөө, орон нутгийн зээлдэгчид байгаа юм. Гуравдугаар сарын 15-наас хойших зээлийн бууруулах эрх нь нээгдсэн 18.4 мянган иргэний 547 нь зээлийн хүүгээ 5 хувь болгож бууруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.181) 2016 оны 04 сарын 07

buyant ukhaa2 khoroolol shine suurshiliin bused orokh esekhiig ni todorkhoi shiidver gargaj bankuudadaa uguugui baij yuun bairshil nariin zaaj ugsun geed khudlaa medeelel uguud baina aa. turiin banknaas busad ni zasgaas shiidver ireegui geed 8 khuviin zeel av geed baigaag medej baigaa yuu darga naraa. ene asuudlaa shiideegui baij khudlaa medeelel ugukhuu bolioch. tegeed ene shiidveree khurdan gargaach, ugui bol iim zeel olgoj chadakhgui gedgee shuudkhan khelne uu, khunii tolgoi erguulekhee bolioch

0  |  0
Top