Орчин цагт, эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гээд бүх насныханд жингийн илүүдэл маш том асуудал болоод байгаа. Жингийн илүүдлээс болж хүний бие махбодид маш их өөрчлөлтүүд гарч, түүнийгээ дагаад таны эрүүл мэндэд аюул тулгарч байдаг. Тэгвэл урин дулаан цаг ирж жингээ хасах хүмүүсийн хүсэлд нийцүүлэн “Акуа” фитнесс багцын урамшууллыг зарлахаас гадна эрчүүдэд усан фитнессээр хичээллэх боломжийг олгож байна. “Акуа” фитнесс үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ихэвчлэн эмэгтэйчүүд усан фитнессэр хиччээллэдэг байсан бол энэ удаад эрчүүдэд зориулан тусгай анги нээж бүртгэл явуулж эхэллээ. Энэ анги нь холимог анги байх бөгөөд илүү хурдан, үр дүнтэйгээр жингээ хасах хүн бүрт зориулагдаж байгаагаараа онцлог. Хүсвэл та гэр бүл, найз нөхдөөрөө явахад ч нээлттэй юм. Эрчүүдийн хувьд хэвлий хэсгээрээ ихэвчлэн таргалдаг бөгөөд та энгийн фитнессийг сонгохоосоо өмнө усан фитнессээр хичээллээд үзээрэй. Таныг гайхалтай үр дүнд хүргэх болно.
Сэтгэгдэл ( 0 )