З.Баянсэлэнгэ: Барилгын ажилтнуудыг эрсдлийн даатгалд хамруулах ёстой

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 15

Монгол Улс барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нарийн хуульчилж өгсөн боловч төдийлөн амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгааг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дүгээр зөвлөгөөн”-ий үеэр онцлов.

Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт нэмэгдэж, барилгын салбар хурдацтай хөгжих болсон. Энэ хэдийгээр сайн үзүүлэлт ч нөгөө талаараа хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь эрсдэх тохиолдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Эдийн засгийн хямралтай холбогдуулан олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ. Үүнээс үүдэн “Барилгын бригад” буюу хувь хүмүүс нийлж барилгын ажилд туслан гүйцэтгэгч хийх нь нэмэгдсэн. Гэвч эдгээр хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлага хангадаггүй тул гэмтэх, амь эрсдэх тохиолдол их байгааг З.Баянсэлэнгэ сайд хэллээ.

Тэрбээр, “Өнөөдрийн барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт анхаарах цаг болсон. Энэ бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Хууль, дүрэм, журам хэрэгжүүлэгч төрийн байгуулллагууд энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Барилгын хууль шинэчлэгдсэн. Энэ хуулиар барилгын салбар дахь нийгмийн даатгалын оролцоог нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, барилга эхэлснээс дуусах хүртэл тэнд ажиллаж байгаа бүх хүнийг нийгмийн, эрсдлийн болон бусад төрлийн даатгалд хамруулах ёстой болсон” гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.5.202.59) 2016 оны 04 сарын 18

Залуучууд аа.барилга дээр ажиллаж бага цалин аваад магадгүй ихэнхдээ хулхидуулаад бие эрхтэн амь насаараа хохирч байхаар Солонгос явж барилга дээр ажиллах нь дээр юм билээ шүү.Тэнд цалин хөлс болоод хөдөлмөр хамгаалал гэдэг зүйлүүд утгаараа байдаг

0  |  0
2016(150.129.140.63) 2016 оны 04 сарын 16

юугаа ч мэдэхгүй байж элдэв бусын юм ярих санаатай.

0  |  0
Top