Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг гуравдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 14813 малчин 56 тэрбум төгрөгийн зээлийг жилийн арван хувийн хүүтэй авах хүсэлт ирүүлжээ хэмээн Монголбанкны цахим хуудсанд мэдээлжээ.
Төрийн банк өнгөрсөн сарын 28-ны өдрийн эцсийн байдлаар 14 286 малчинд 54 тэрбум төгрөгийн зээлийг жилийн арван хувийн хүүтэй олгожээ. Энэ зээлийн эх үүсвэрийг Сангийн яамнаас шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )