Мэдээж хамгийн түрүүнд мэдэгдсэн байцаагч, эсвэл шалгалт орох тухай мэдэгдэл дээрээс хэзээ орох бас яг аль төрлөөр шалгалт хийгдэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй. /Энэ дээрээс материалаа хэрхэн бэлдэх, өөрт чинь хэр их хугацаа байгаа эсэхийг мэдэх боломжтой/
НДаатгалаас шалгалтанд шалгах зүйл нь
зөвхөн нийгмийн даатгалтай холбоотой зүйл шалгахгүй байгууллагын бүх л санхүүгийн бичиг баримт, албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын гүйцэтгэсэн ажил гээд бүх зүйлийг нягталж шалгадаг. Ерөнхий бэлдэх зүйл нь:
1. Байгууллагын хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, захирлын тушаал
2. Касс, харилцах, цалингийн цэс, нийгмийн даатгалын дэвтэр, цаг бүртгэл, цалингийн тооцоололууд/илүү цаг, амралт зэргийг зөв бодсон эсэх/, гэрээт болон үндсэн ажилчидын гэрээ, цалинтай холбоотой байж болрх бүх л зүйлүүд байна. Мөн жирэмсний тэтгэмж, ХЧТАлдсан тэтгэмж гээд ажилчидын эрх ашигтай холбоотой бүх л тооцоолол мэдээллүүдийг нягталж шалгана.
3. Нийгмийн даатгалын шалгалт нь зөвхөн цалин, нийгмийн даатгалтай холбоотой зүйл шалгах бус байгууллагын бүх л санхүүгийн бүртгэлийг шалгадаг бөгөөд энэ нь тухайлбал барилгын компанид гэхэд төсөвт цалингийн зардал хэд байсан байна тэр дүн байгууллагын цалингийн зардалтай уялдаж байна уу, хэр их зөрүүтэй байна нтр гээл зөндөө зүйлийг олон талаас нь шалгана.
4.Нийгмийн даатгалын тайлантай холбоотойгоор цаг хугацаандаа НДШ-ээ улсад төлсөн эсэх, тайлан тушаалтын хугацаа хоцорсон эсэх, нийгмийн даатгалын тайлангаа зөв гаргасан эсэх гээд холбоотой бүгдийг шалгана.
5.Гадаад ажилтан ажиллуулсан бол тэдний даатгалыг зөв суутгасан эсэх, тухайн гадаад ажилтанууд бичиг баримт, гэрээ хүчин төгөлдөр эсэх гээд мөн л холбоотой байж болох бүх зүйлүүдийг.
5. Гэхдээ хамгийн гол шалгах тэдний гаргах үр дүн нь цаад удирдлагадаа ажилтаны нийгмийн даатгал, цалинг зөв өгч буй эсэх мөн ажилтан ямар нэг байдлаар хохиролгүй байх, байгууллага өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ажилтануудаа хохироох зэрэг хуульд үл нийцэх зүйл байгаа эсэхийг шалган нийгмийн даатгалын тайлагнал зөв явагдаж буй эсэхийг шалгаж буй явдал юм.
Эх сурвалж:monicia.mn
Сэтгэгдэл ( 4 )
m--------------------------------- баян өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нэртэй С,Шаяхмет гэгч авилгач юуч мэддэгүй нэгэн бии энэ хүн шалгаж огт мэдэхгүй хуурамч дипломтой шүү дээ
ed nart yu gej shalguuldgiin uhsen humuusiin mongo idej uuj bgaa ulsuud bid nariig bur ballah baih
асуудал үүсээд эхлэж байна.Анх ийм асуудал татварийн байгууллага дээр яригддаг байсан.Одоо бол ерөнхийдөө шийдэгдсэн.Хээл хахууль авах эх үүсвэр эндээс л үүсээд байгаам.Ямар баримт яаж шалгасанг хэн ч мэдэх боломжгүй.Үүнээс гарах гарц хуулиа амьдралд ойртуулах л хэрэгтэй байна.
Нийгмийн даатгалын шалгалт хийж байгаа байцаагч нарын мэдлэг боловсролыг цаг үетэй уялдуулан дээшлүүлэх хэрэгтэй байна.Учир тухайлсан байгууллагын онцлогийг зөв ойлгож шалгах.Тэгэхгүй мухар аргаар шалгаад байна.Жишээ нь:Барилгын компани дээр түр зуур 15-20 хоногийн хугацаанд мэргэжлийн зйлшгүй хүнээр хийлгэх ажил байна.Тэр гүйцэтгэх хүн өөрөө сайн дурийн даатгал бүрэн жилээр нь төлчихсөн байдаг.Түүнээс НД суутгалын хийнэ гэхээр давхардах гээд байдаг.гм олон асуудал байна.Энэ олон асуудал хуримтлагдаад ихээр олон сая төгрөгийн торгууль төлбөрийн асуудал үүсдэг.Энэ дээр нөгөө хээл хахуулийн