Гааль, Татварын Ерөнхий газраас компаниудын төлөөлөлтэй уулзаж, татварын шинэчлэлийн бодлогын талаарх байр суурийг сонирхлоо. УИХ-аар татвартай холбоотой голлох гурван хуулийг 2015 онд баталсан бөгөөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлогыг иргэн, аж ахуйн нэгж ил болгон тайлагнажээ. Мөн НӨАТ-ын тухай хуулиар иргэдийг аж ахуйн нэгжийн татвараас зайлсхийхээс сэргийлж, иргэдийн худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгээр аж ахуйн нэгжийн орлого, тайлан балансаа бодитой гаргаж байгаа эсэхийг хянах боломжтой болсон байна. Түүнчлэн 14 жилийн хугацаанд анх удаа шинэчлэн баталсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдүүлэхээр тусгаж өгсөн юм. Эдгээрийн үр дүнд аж ахуйн нэгжүүдийн тайлан, баланс ил тод болж байгаа нь ач холбогдолтой гэж уулзалтад оролцсон холбогдох албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд тавдугаар сарын 1-нээс зарим бараа, бүтээгдэхүүний гаалийн татварын хувь хэмжээг 5-20 хувь болгон нэмээд байна. Үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой энэхүү хууль нь импортлогчдод хүндээр тусаж байгаа талаар тавилга импортлогч компаниудын төлөөлөл онцолж байсан юм.
bloombergtv.mn
Сэтгэгдэл ( 1 )
hulgai luivariig 34.7 ih naydaar urshuuchihuud , iltailagnaad tulburiin chadvargvi dampuursan komaniig tatvaraa tul geed bdg ni yamar uchirtai yum. yugaaraa tulu yum.