Арилжааны банкууд зээлийн хүүг бууруулах боломжгүй хэмээн Зээлдэгчдийн холбоонд мэдэгджээ. Тус холбооноос арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгаа нь иргэдэд дарамт буйг мэдэгдэж, зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулах бүрэн боломтойг судалгаанд үндэслэн бодитоор бууруулахыг шаардсан юм.
Энэ талаар Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго "Банк тус бүрийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг хүргүүлсэн ч тэдний өмнөөс Банкуудын холбооноос боломжгүй гэх нэг хариуг өгч байгаа юм. Энэ нь, арилжааны банкууд үгсэн хуйвалдаж иргэдийг зээлийн хүүгээр дарамталж байна гэж үзэхэд хүргэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )