Өнөөдрөөс эхлэн олон хүний хувийн дансанд гэнэт мөнгө орж ирэн баярлуулж байна. Учир нь Хувь хүний албан татварын хуульд заасан татварын буцаан олголтыг өгч эхэлж байгаа юм. Хуульд зааснаар орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгсөн байна. Тэднээс 71,9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авахаар болсон юм. Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон билээ. Эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн буцаан олголтыг гуравдугаар сард өгсөн бол хоёрдугаар ээлжин хүмүүсийн татварын буцаан олголт өнөө өглөөнөөс дансанд шилжин орж буй ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Oilogsongvi uuchlaarai bvh ard irgeded uguh umuu
yaj awch bg ym be nadih law oroogvi bn
Eniigee yaj avah yum be tsalingaas tuldug huvi hunii orlogiin alban tatvar bs orohiin blu.esul zaaval hudaldan avalt surgaltiin tulbur orohiin bolu
Saixan medee bna. Xotsorson bol yaxuu
Danda setgel dunduur yum bichih gej yah we.mungu orj irsen chin saihan l bn.hund uguh yostoigo uguud uurtu heregtei zuile awsan.