Ш.Жадамбаа генералын нэрэмжит Зэвсэгт хүчний 084-р анги одтой байлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 29

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа-2016” уралдаанд Зэвсэгт хүчний 084-р анги тэргүүн байр эзэллээ.

Дэслэгч,генерал Ш.Жадамбаагийн нэрэмжит тус анги саяхан Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар  Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор  шагнуулсан юм.     

“Монгол цэргийн жавхаа” тэмцээнийг аз, од, авъяасаараа манлайлсан  Зэвсэгт хүсний 084-р анги нь 1965 онд “Армийн тагнуулын рот” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.  Өнгөрсөн 51 жилийн хугацаанд шүхрийн буулт, тусгай хүчний сургалт, дадлагууд, гамшиг ослын үед өмнөө тавигдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэж Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг 3 удаа, “Тэргүүн” ангийн болзлыг 17 удаа, “Сайн” ангийн болзлыг 2 удаа хангаж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хамт олон юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.70.46.226) 2021 оны 12 сарын 08

084 bol jihnene domog shuu.yun usan buu muu barij eliirehgui jinhene mongoliin shildeg erchuud shuu ta nar mongol ulsiin tusgaar togtnol buren erht baidliin batalgaa bilee

2  |  0
Top