Сэрэмжлүүлэг: Гал түймрийн аюулаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

Малчид, иргэдийн анхааралд:

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай байх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2016 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:     

 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун, говийн нутгийн зарим, 3-4-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 3-нд баруун зүгийн нутгийн хойд, 4-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top