Энэ сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгодог, цэргийн алба хаасны тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.
Харин иргэд чухам хэзээ нэмэгдлээ авах талаар өөр өөр ойлголттой байна. Зарим нь шууд энэ сарын 1-нээс, нөгөө хэсэг нь ирэх сарын 1-нээс нэмэгдсэн тэтгэвэр авна гэж ярьцгааж байна.
Энэ талаар НДГ-аас тодруулахад Засгийн газрын шийдвэрийн дагуу 362,7 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Энэ сарын тэтгэвэр олголтын файлыг банкууд руу илгээсний дараа тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэр гарсан тул энэ сарын 3-наас буюу өнөөдөр 21000 төгрөгийн нэмэгдэл файлийг арилжааны банкуудад нэмэлтээр илгээж байна гэв.
Өчигдөр тэтгэврээ авсан иргэд хуучнаараа буюу нэмэгдэлгүй тэтгэвэр авцгаасан. Харин өнөөдрөөөс тэтгэврээ авах иргэд нэмэгдэлтэй тэтгэврээ авна гэсэн үг юм. Тэтгэврээ нэмэгдэлгүй авсан иргэд энэ сардаа багтаж тэтгэвэрийнхээ нэмэгдлийг авах боломжтой.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг
2015 оны эцэст 362,7 мянган тэтгэвэр авагчийн дундаж тэтгэвэр 283,8 мянган төгрөгт хүрчээ.
Даваа гарагт болсон Засгийн гарын хуралдаанаасбүрэн тэтгэврийн доод хэмжээг 251,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216,0 мянган төгрөг байхаар мөн шийдвэрлэсэн. Ингэснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
gants sar ovoh biz songuuliin show higeed bai MAHAH odoo boliochee ard tumen odoo ta nariig songohgui shuu.