УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг сурвалжлахаар гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид ажиллаж байна.
Үүнээс гадна манай 51 хэвлэл мэдээллийн байгууллагын 413 сэтгүүлч сонгууль сурвалжилж байна. Түүнчлэн ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авсан байна. Тухайлбал, АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 50-иад улс орноос болон Олон улсын байгууллагаас 450-иад ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аван ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )