ОЛОН УЛСЫН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 04

Монгол Улс олон улсын шуудангийн үйлчилгээгээ өргөжүүлэхээр зорьж байна. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо 2015 онд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тоог 3.4 дахин нэмэгдүүлж, 17 болгосон байна. Хэдий тийм боловч улс хоорондын шуудангийн солилцооны гарах урсгал 2014 онд өмнөх жилүүдийнхээс 17 дахин, орох урсгал 4 дахин нэмэгдсэн боловч энэ үзүүлэлт 2015 онд буурах хандлагатай болжээ. Гадаад шуудангийн үйлчилгээтэй холбогддог хамгийн том бэрхшээл нь логистикийн асуудал байдаг. “Монгол шуудан” компани буухиа шуудангийн үйлчилгээг дэлхийн 35 оронтой, гадаад энгийн илгээлтийн үйлчилгээг 191 улс оронтой солилцож байна. Тус компанийн нийт орлогын 6-7 хувийг буухиа шуудангийн үйлчилгээ бүрдүүлж байгаа аж. Харин улс хоорондын тооцооноос орж ирдэг орлого нь жилд хоёр тэрбум гаруй төгрөг болдог, 2014 оны байдлаар нийт орлогынх нь 22.7 хувийг бүрдүүлж байжээ. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм. Мөн гадаад хэвлэл захиалгын зах зээлийн 83 хувийг “Монгол шуудан”, 11 хувийг “Улаанбаатар шуудан”, дөрвөн хувийг “Түгээмэл шуудан”, хоёр хувийг “Скай шуудан” компани бүрдүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top