Сүүлийн үед хулгайч, дээрэмчид эмэгтэй жолооч нарыг онилох болжээ. Тодруулбал тэд эмэгтэй жолооч нар дээр ирж цонхыг нь тогшоод эсвэл машиндаа суух үед нь угтаж очин “ дугуйны чинь хий гарчихаж дугуй чинь салганаад байна” гэх зэрэг үгсийг ашиглан мөн зогсоолд зогсоход нь туслах дүр үзүүлж тонуулын ажлаа гүйцэтгэдэг байна. Ингээд таньдаг хүмүүст минь тохиолдсон зарим нэг жишээг дуръдая.
Сар гаруйн өмнө “Нараны хороолол”-д амьдардаг хамаатны эгч маань нялх хүүхдээ тэврээд гэрээсээ гарчээ. Машиндаа суух үед нь “ Чи одоо яасан хайга хүн бэ. Нялх нойтон хүүхэдтэй байж ийм машинаар яваад, машины чинь урд дугуй хайваганаад мөдхөн салж унлаа шд” гэсэн байдаг. Ингээд дугуйгаа хархаар машинаасаа буух үед нь эсрэг талын хаалгаар нь цүнхийг нь аваад зугтжээ. Цагдаад мэдэгдэн тус хорооллын камерын бичлэгийг шалгахад камеруудаас үргэлж зугтаж, нүүр буруулж, тойрч явсан байдаг нь алсаас удаан хугацаанд ажигладаг болохыг нь илтгэнэ.
Найзын маань эгч гадаадаас ирсэнийхээ маргааш валют солиулах гээд явж байх үедээ мөн л ийм зүйл тохиожээ. Хэн нэгэн танихгүй хүн ирээд “урд дугуйны чинь хий гарчихаж” гэхэд нь бууж хартал дугуй нь зөв зүгээр байсан бөгөөд харин эргээд суутал цүнхийг нь аваад зугтсан байжээ.
Харин энэ төрлийн гэмт хэргийн сонсож буй гурав дахь жишээ нь дуучин А. Хишигдалайд тохиолджээ. Тэрээр энэ тухайгаа ийнхүү ярьжээ.
Иймээс энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлэн жолооч нар маань ялангуяа эмэгтэй жолооч нар танихгүй хүний үгэнд итгэж машиныхаа цонх хаалгыг нээх, машинаа орхиж буухаас зайлс хийгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )