ЦЕГ: Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 06

Наадам болон АСЕМ-ын үеэр цагдаагийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар ЦЕГ-аас танилцууллаа.  Өнөөдрөөс эхлэн хууль хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.  Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг ч татаж оролцуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын өнцөг буланд буй камерийг ашиглах гэнэ.

Баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгох юм байна. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг шийдэж өгсөн бөгөөд баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үнэгүй үйлчлэх аж. Долдугаар сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залахад замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэнэ. Мөн Railbus үнэгүй тээвэрлэлт хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top