Зүүн аймгуудад түймэртэй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 07

Зүүн аймгуудад өдөртөө 38 хэм хүрч халж байгаагийн улмаас Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгдээд байгаа аж. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Замын худаг гэдэг газарт энэ сарын 4-ний үдээс хойш хээрийн түймэр гарчээ. Уг түймрийг орон нутгаас дайчлагдсан 16 иргэн “Петро Чайна Тамсаг” ХХК-ийн 25 ажилтан, Хилийн 0306 дугаар ангийн 10 цэрэг унтрааж байгаа.

Мөн Ялалт багийн Бор толгой гэдэг газарт энэ сарын 5-ны 13:00 цагт хээрийн түймэр дэгдэн аймгийн Онцгой байдлын газраас долоон гал сөнөөгч, “Петро Чайна Тамсаг” ХХК-ийн 25 ажилтанг дайчлаад байгаа аж.

Түүнчлэн Чойбалсан сумын Хөхнуур багийн Хавирга-Өртөөд энэ сарын 5-ны 09:25  цагт гарсан түймрийг шөнө нь бүрэн унтраажээ. Уг түймэрт 45 км урт, 40 км өргөн бэлчээр өртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top