Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан” байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг батлаад байна. 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг оюутан барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван хэлбэрээр авах боломжтой. Жилийн таван хувийн хүүтэй зээлийг оюутнууд сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болзолтой аж. Энэ сараас эхлэн хэрэгжүүлэх зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учраас 4-5 жлийн дараа гэхэд “Оюутны хөгжлийн зээлийн сан” бүрдэх боломжтой талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь ярилаа. Иймээс оюутны хөгжлийн зээлийн ирэх оны эх үүсвэрт 100 тэрбум төгрөг тусгажээ. 2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчаас гадна гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд үзүүлэх тооцоотой байна. Мөн улсын хэмжээнд 164 мянган оюутан Төрийн болон Төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагаас 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
gadaadad surdag outan ene zeeld hamragdaj boloh uu