ШУА-ийн Ерөнхийлөгчөөр Д.Рэгдэл СОНГОГДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт болж, ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэл сонгогджээ. Тэрбээр урд нь тус академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Д.Рэгдэл нь 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдож,

  • ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 
  • Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад
  • 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • 2009 оноос ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж 
  • 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол,
  • 2006 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top