Угаартсан зургаан иргэнд хордлого тайлах эмчилгээ хийжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд иргэн н.Гэрлээ 99871450 дугаарын утсаар 16 дугаар давхар байрны 5,6-р давхарын цахилгааны шит масслаад гал гараад байна гэсэн дуудлага өгсний дагуу ГТУА-22 дугаар ангийн 1-р тасаг салааны захирагчийн орлогч-1, жолооч-1, аврагч гал сөнөөгч-4, нийт-6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй АЦ-40 95-21 ДАР автомашинтай талдаа 3 км замыг туулан 23 цаг 50 минутанд хаягийн дагуу хүрэлцэн очсон.

Гал унтраах тасаг очих үеийн цагийн байдал нь Дархан сумын 12 дугаар баг 16 давхар байрны 1 дүгээр давхрын цахилгааны ерөнхий шит, 2-р давхрын цахилгааны шит болон 8-р давхраас 16-р давхар хүртэл цахилгааны шит шатаж, 8-р давхараас дээш их хэмжээний утаажилттай байсан тул эрэн хайх, аврах бүлгийн дарга а/х Ч.Батдэмбэрэлээр ахлуулсан 17-43 УБХ автомашинтай 2-р тасаг болон Газель маркийн 51-65 УБС автомашинтай аврах бүлгийг жолооч-2, аврагч-2, аврагч гал сөнөөгч-4 бүрэлдэхүүнтэйгээр нэмэлтээр дуудсан.

Гал унтраах тасаг 8-р давхар хүртэл 80 м-т байлдааны тархалтыг хийж, цахилгааныг салгуулсаны үндсэн дээр гал унтраах ажиллагааг, аврах ажиллагаатай хослуулан явуулсан.

16 давхар байрны 6-р давхараас 12-р давхар хүртэл орц утаажилттай, 13-р давхараас 16-р давхар хүртэл их хэмжээний утаажилттай байсан тул нийт 300 орчин иргэдийг аварч аюулгүй бүсэд гаргах, цонх нээлхийг онгойлгож, утааг зайлуулан агааржуулах зэргээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулсан.

Угаартсан байх магадлалтай 13 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн ба 7 иргэн биеийн байдал гайгүй байсан тул эмнэлэг дээрээс буцаасан ба 6 иргэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэж, биеийн байдал сайжирсан гэсэн мэдээг яаралтай тусламжийн тасгийн их эмч Н.Тэмүүжинээс хүлээн авсан.

Хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн иргэд:

    • Б.Үүрийнтуяа 17 настай эмэгтэй 16-122 тоотод оршин суугч 
    /утас 99403314 /
    • Э.Сарнай 9 сартай эмэгтэй 16-122 тоотод оршин суугч 
    • Ц.Цэнд-Аюуш 23 настай эмэгтэй 16-901 тоотод оршин суугч 
    /утас 99399527/
    • С.Ананд 11 сартай эрэгтэй 6-148 тоотод оршин суугч 
    /эгч С.Энхжаргал 21 настай эмэгтэй / утас 99053490/ 
    • Г.Энхчимэг 20 настай эмэгтэй 16-123 тоотод оршин суугч 
    / утас 96550908/
    • Н.Нандинцэцэг 33 настай эмэгтэй 16-151 тоотод оршин суугч 
    /утас 94446409/

    Гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ОБГ-ын орлогч, УСТөвийн дарга онцгой байдлын дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан хяналтын тасгийн бүрэлдэхүүн, ерөнхий жижүүр, ангийн захирагч, эрэн хайх, аврах бүлгийн дарга,эмч, салаа орлогч-1, жолооч-3, аврагч гал сөнөөгч-10, бэлтгэл ээлжийн 11 албан хаагч нийт 32 албан хаагч 1 цаг 37 минут ажиллаж, 2.5 тн ус зарцуулан, 320 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан.

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top