Улаанбаатар хот шөнийн гудамжтай болно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Улс орны эдийн засгийн нэгэн чухал салбар нь Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар байдаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн олон тулгуурт салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбаруудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөгдөж байна.

Үүний нэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний төв болгож, тав тухтай орчин, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн дор авах боломжтой, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаатай “Шөнийн гудамж” төслийг эхлүүлэхээр зэхээд байгаа аж.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх байршлыг хүртэл сонгосон байгаа бөгөөд Улаанбаатар хотын төв цэг болох Худалдаа үйлчилгээний гол бүс буюу Сеүлийн гудамж хамгийн тохиромжтой байршилд тооцогдож байгаа юм. 

Манай орныг зорин ирсэн жуулчдын хувьд шөнийн цагаар үйлчилгээ авах, амарч зугаацах, алжаалаа тайлах, хоол унд зооглох боломж хязгаарлагдмал байдаг зэрэг нь жуулчдын сэтгэл ханамжийн байдалд шууд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотлосон байдаг.

Хэрэв энэхүү төсөл хэрэгжвэл Нийслэл хот маань Дэлхийн бусад хотуудын адил худалдаа үйлчилгээний шөнийн гудамжтай болж, гадна дотны жуулчид, зочид төлөөлөгч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, жинхэнэ аялал жуулчлалын төв хот болох боломж бүрдэх юм.

Дашрамд сонирхуулахад Аялал жуулчлал өндөр хөгжсөн Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хотуудад худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд олноор байдаг бөгөөд энд жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргжэ(103.26.195.186) 2016 оны 10 сарын 26

Ккк ЯНХАНЫ ГАЗАР БАЙГУУЛАХ СУ БАТБОДЫН СУРСАН АЖИЛ ЮМ БАЙХ ДАА.

0  |  0
eej (202.21.118.174) 2016 оны 10 сарын 25

tend chini erunhii bolovsroliin surguuli bdag Yu ve joohon hotoosoo zaiduu hiij boldoggui yum uu Shunu ni tugjrelgui ochood bas duu shuu ni ch humuust saad bolohgui zergiig bodoltsdoggui yum uu Yaaj shunujinguu bujignasan zamaar ugluu ni huuhdee hurgej udur oroi ni avna geh ve Hundreltei ersdeltei sanagdjiina huuhded

0  |  0
Top