”Үндэсний чанарын шагнал” -д материалаа ирүүлэхийг урьж байна

2016 оны 10 сарын 31

 


Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 2 дахь жилдээ гардуулах гэж байна. 

 Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ: 

Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, “Үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ” бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулахад оршино. 

ШАЛГАРУУЛАЛТ:

• Аж ахуйн нэгж, байгууллага
• Бүтээгдэхүүн
• Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.
Шалгаруулалтанд тавьсан шаардлагын дагуу (www.mongolchamber.mnwww.masm.gov.mn –аас үзэх) 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 17.30 цагаас өмнө доорх хаягаар холбогдох материалаа ирүүлнэ үү.

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газар, 2-р давхар,201тоот 

Утас: 11-458349,70185289,88082182,99082232 
Цахим шуудан: amarzaya@masm.gov.mn, bolormaa_d@masm.gov.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:

Стандарт хэмжил зүйн газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар Утас: 70185289, 99190551

МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар 

Утас: 11-310619, 99107371

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top