Прокурорууд үргэлжилсэн шатны сургалтад хамрагдлаа

2016 оны 10 сарын 31
Прокурорын сургалтын хөтөлбөрт заагдсан үргэлжилсэн шатны сургалт Улсын Ерөнхий прокурорын газрын "Сургалтын төв"-д 2016 оны 10-р сарын 24, 28 өдрүүдэд явагдаж 4-өөс дээш жил ажилласан 24 прокурор хамрагдлаа.

Нийт 50 цагийн сургалтанд 25 төрлийн хичээлийг тус "Сургалтын төв"-ийн багш прокурорууд болон зочин багш нар заасан ба үр дүнтэй сургалт болсоныг прокурорууд онцолж байлаа.

Сургалтанд хамрагдсан прокуроруудыг 2016 оны 10-р сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурор туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Сургалтын төвийн захирал Л.Болд нар хүлээн авч баяр хүргээд амжилттай суралцсан сертификатыг гардуулан өглөө.

Дашрамд дурьдахад энэхүү сургалтанд хамрагдсан прокурорууд нь 2017 оны хуульчийн кредит цагийн сургалтанд дахин хамрагдахгүй бөгөөд уг сургалтаар кредит нь тооцогдож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top