Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг нэвтрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байгаа юм байна.
Илтгэлийн уралдаанд хуульч, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож болох бөгөөд оролцогчид бүтээлээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газарт авчирч бүртгүүлэх ажээ.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг хэрхэн үр дүнтэй оролцуулах, тэдний хяналтыг сайжруулах талаар шинэлэг, дэвшилтэт санал, бодлоо дэвшүүлэх замаар илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
“АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ:
"АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг нэвтрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилготой.
Хоёр. Хамрах хүрээ
Гурав. Илтгэлд тавигдах шаардлага
Дөрөв. Хугацаа
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын 201 тоот өрөөнд цаасан хэлбэрээр, цахим хаяг /sarangerel@iaac.mn/-аар тус тус ирүүлнэ.
Тав. Илтгэлийн уралдаан явуулах журам
1. Уралдаанд оролцох тусгай шаардлага тавигдахгүй бөгөөд сонирхогчдод нээлттэй байна.
2.Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй.
3. Хүлээн авч бүртгэлд орсон илтгэлд засвар хийхийг хориглоно.
4.Уралдаан хоёр шаттайгаар үргэлжилнэ.
Илтгэгч илтгэлээ презентаци хэлбэрээр бэлтгэж болох ба илтгэх дарааллаа сугална.
Илтгэх хугацаа: 3-5 минут. Шүүгч болон оролцогчдын асуулт, хариултад нэмэлт 2-3 минут өгнө.
II шатанд оролцох эрх олгогдсон 10 илтгэгчийн шилдгийг шалгаруулах уралдаан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт АТГ-ын байранд болно. Шалгарсан 10 илтгэгчид урьдчилан мэдэгдэнэ.
Уралдааныг АТГ-ын Тамгын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс тус бүрээс 1 төлөөлөл, АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн 1, эрдэм шинжилгээний 1 ажилтан шүүж хамтран шалгаруулна.
5.Илтгэлийн уралдаанаас 4 байр шалгаруулах ба илтгэлд дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ /0-100 оноогоор дүгнэнэ/.
Зургаа. Шагналын сан
Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 400 000 төгрөг /1 хүн/
Хоёрдугаар байр- Өргөмжлөл, 300 000 төгрөг /1 хүн/
Гуравдугаар байр- Өргөмжлөл, 200 000 төгрөг /1 хүн/
Тусгай шагналын байр- Өргөмжлөл, 100 000 төгрөг /1 хүн/
Долоо. Уралдааны зохион байгуулалт
АТГ-аас илтгэлийн уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл арга зүйгээр хангах дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох мэдээллийг 70112467 дугаар утсаар авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )