Шүүх хуралдаан хойшилж буй шалтгаанд анхаарах шаардлагатай байна

2016 оны 11 сарын 02

Анхан шатны шүүхийн өнгөрсөн долоо хоногийн хэргийн хөдөлгөөний мэдээллийг хүргэж байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ

2016.10.24-10.28 өдрийн байдлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нийт 794 нэхэмжлэл хүлээн авсан байна. Үүнээс 482 нэхэмжлэл буюу 60,7 % нь Нийслэл дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авчээ. Мөн хугацаанд 593 хэрэг хянан шийдвэрлэсэн ба өмнөх долоо хоногуудын дунджаас 25.2%-р буурсан байна.

Шүүх хуралдаан хойшилсон тоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд нийт 757 хэргийн шүүх хурал товлон зарласнаас 333 буюу 43,9 % нь хойшилсон байна. Нийслэл дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд 630 хурал товлон зарласнаас 304 буюу 48,2% байгаа нь тус шүүх цаашид шүүх хуралдаан хойшилж буй үндэслэл, шалтгаанд анхаарах шаардлагатайг харуулсаар байна.

Хугацаа хэтэрсэн хэргийн тоо: Анхан шатны шүүхэд хугацаа хэтэрсэн нийт 1016 хэрэг байгаагаас орон нутгийн шүүх 113 хэргийн хугацаа хэтрэлтэй байна. Нийслэл дэх Иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 4108 хэрэг байгаагаас 903 хэрэг буюу 21.9% нь хугацаа хэтэрсэн байна.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ

2016.10.24-10.28-ны өдрийн байдлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 40 нэхэмжлэл хүлээн авсан байна. Үүнээс 25 нэхэмжлэл буюу 62,5% нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч байна. Мөн хугацаанд 43 хэрэг хянан шийдвэрлэсэн ба өмнөх долоо хоногуудын дунджаас 2.3-р буурчээ.

Шүүх хуралдаан хойшилсон тоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд нийт 180 хэргийн шүүх хурал товлон зарласнаас 114 буюу 63.3% нь хойшилсон байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд 158 хурал товлон зарласнаас 108 буюу 68.3 % байгаа нь тус шүүх цаашид шүүх хуралдаан хойшилж буй үндэслэл шалтгаанд анхаарах шаардлагатайг харуулсаар байна.

Хугацаа хэтэрсэн хэргийн тоо: Анхан шатны шүүхэд хугацаа хэтэрсэн нийт 715 хэрэг байгаагаас орон нутгийн шүүх 224 хэргийн хугацаа хэтрэлтэй байна. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 560 хэрэг байгаагаас 211 хэрэг буюу 39,1% нь хугацаа хэтэрсэн харагдаж байгаа нь өмнөх долоо хоногуудтай харьцуулахад тогтмол буурчээ.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ

2016.10.24-10.28 өдрийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд нийт 120 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс 44 хэрэг буюу 36,6% нь Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авчээ. Мөн хугацаанд 118 хэрэг хянан шийдвэрлэсэн ба өмнөх долоо хоногийн дунджаас 13,3 %-р өссөн байна.

Шүүх хуралдаан хойшилсон тоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд нийт 237 шүүх хурал товлон зарласнаас 100 буюу 42,1 % нь хойшилсон байна. Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд 122 хурал товлон зарласнаас 55 буюу 45% хойшилж байгаа нь тус шүүх цаашид шүүх хуралдаан хойшилж буй үндэслэл, шалтгаанд анхаарах шаардлагатайг харуулсаар байна.

Хугацаа хэтэрсэн хэргийн тоо: Улсын хэмжээнд Анхан шатны шүүхүүдэд хугацаа хэтэрсэн хэрэг байхгүй байна.

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ СТАТИСТИК БАЙДАЛ

Иргэн, эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн 2016 оны 10 дугаар сарын 24-28 хугацаан дахь хүлээн авсан нийт хэрэг, нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг, хянан шийдвэрлэсэн нийт хэрэг, шүүх хуралдаан товлосон тоо, үүнээс шүүх хуралдаан хойшилсон тоог харьцуулан үзүүлвэл.


Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu