Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

2016 оны 11 сарын 08

Ахмад шүүгч Д.Тайванхүүг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шагналыг гардуулахдаа "Шүүхэд олон жил үр бүтээлтэй ажилласныг тань үнэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр шагнаж байна. Таньд амжилт хүсье” гээд баяр хүргэлээ.

Д.Тайванхүү нь шүүхийн байгууллагад 38 жил ажилласнаас Ховд аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, Булган аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг авсан юм.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top