Өчигдөр нийслэлийн гудамж, замуудад 2,7 тонн бодис цацжээ

2016 оны 11 сарын 08

Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2явган хүний замын цасыг цэвэрлэжээ.

Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо,  Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top