Кёкшүзан Д.Батбаяр: Дэлхийд казино байгуулах хамгийн тохиромжтой улс бол Монгол Улс

2016 оны 11 сарын 08

Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаатай зэрэгцэн иргэд үүний өр өгөөжийн талаар ихээхэн шуугицгааж байгаа. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын байр суурийг асууж тодруулсан юм.

- Монголд казино байгуулах нь хэр зөв зүйтэй санаа вэ?

Казиногийн асуудлыг анх 1998 онд Ардчилсан намын маань гишүүд санаачилаад асуудалд орсон гэдэг. Дараа нь МАН-аас Д.Загджав гишүүнтэй хамтарч энэхүү асуудлыг тайлбарлаж, хэлэлцэж байсан. Эдийн засаг уналтанд орцон байгаа энэ үед казиногийн тухай хууль баталчихвал эдийн засгийн нөхцөл байдал эргэн сэргэх боломжтой гэж үзэж байгаа. 

-Казино байгуулахад хэдий хэр хэмжээний санхүү шаардлагатай вэ?

Нэг казино байгууллахад 500 саяас нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтыг шаардагддаг. Хамгийн гол нь казиног монголын компани байгуулана гэвэл хэзээч бүтэхгүй асуудал юм. Учир нь эдийн засгийн хувьд чадваргүй, үйл ажиллагаагаа дийлэхгүй. МАН-аас Д.Загджав гишүүн АН-аас миний бие  Япон,Солонгос, Макао зэрэг газруудаар судалгаа хийсэн. Тухайн үед манай улсад казино байгуулах төхөөрөмж, боломж бололцоо байгаагүй. Харин одоо бол нөхцөл байдал өөр болж. Хэрэв гаднаас том хөрөнгө оруулалтын урьдчилгаа авчих юм бол ашгаа олно дээр нь казино байгууллах эрхээрээ томоохон өр зээлүүдээ дарах боломжтой. Үүнд нилээн жижигхэн асуудал л саад болоод байгаа.

-Ямар асуудал саад болоод байгаа вэ?

Монгол Улсын аялал жуулчлалыг ямар ч хэлбэрээр хөгжүүлж болно гэсэн хууль байгаа. Өөрөөр хэлбэл үүнийг казино байгуулж болно гэсэн хууль хэмээн үзэж болох юм. Гэтэл 1998 оны хуулинд казино байгууллаж болохгүй гэсэн байдаг. Ингээд уг хоёр хууль маань хоорондоо зөрчилдөөд байгаа. Энэхүү зөрчлийн улмаас үүсэж буй хуулийн цоорхойг аваад хаячихад л аялал жуулчлалынхаа хуулийн дагуу казино байгууллахад асуудалгүй болно.

-Казиног байгуулах хамгийн тохиромжтой газар нь хаана гэж үзэж байна вэ? Санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Дэлхийд казино байгууллахад хамгийн тохиромжтой улс бол Монгол Улс гэж үзээд байгаа. Түүнийг хаана байгууллах талаар одоохондоо  хэлэлцээгүй байгаа. Казиног байгуулах тухай хууль батлагдаад, хотоос зайдуй хаа нэгтээ байгууллахыг тогтоогоод өгчихвөл бид эхнийхээ санхүүжилтыг санаа зовохгүйгээр оруулаад ирхэд бэлэн.

-Үүнийгээ дагаад монгол улсад хар тамхи, биеэ үнэлэлт зэрэг асуудлууд даамжирна гэж үзээд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Монгол Улсад казиногоос хамаарахгүйгээр хар тамхиний асуудал зөндөө бий. Казиног дагаад энэ асуудалууд нв тодорхой хэмжээгээр нэмэгдэж магадгүй. Гэхдээ бид тиймэрхүү жижиг асуудлыг түр орхиод улс эх орны эдийн засгийн нөхцөл байдлыг яаж өөд нь татах вэ гэх мэт том асуудлуудыг харах хэрэгтэй. Энэ бол маш том боломж юм. Тиймээс энэхүү асуудлыг хувь хүнийхээ хувьд дэмжээсэй гэж боддог.

-Казиног дагаад аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжнө гэж яриад байгаа. Ганхан казино байгуулагдсанаараа аялал жуулчлалын салбар хөгжиж чадах уу?

Ганцхан казино байгуулснаараа Хонг Конг, Макао дэлхийд номер нэг болчихоод байна. Казино дээрээ үндэсний аялал жуулчлал болох морин аялал гэх зүйлүүдийг хөгжүүлээд явах тухай яригдаж байгаа.

Мөн Япон, Солонгос, Хятадын арлын зөрчилдөөний улмаас тэдний аялал жуулчлалын салбар 70-80 хувь уналтанд орсон. Дотооддоо япончууд хятадруу явж болохгүй аюултай хэмээн зарлаж байгаа. Энэ нөхцөл байдлыг бид маш хурдан, өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй. 130 сая хүнтэй Япончууд, Монголруу аялалаар ирхэд нь хөдөө хээр морь унаад л, мах идээд ирэх жишээний баймааргүй байна.

-Казино байгуулавал хэн тоглох вэ гэдэг нь соинрхолтой байгаа.

Дэлхийд 30 гаруй улс казинотой байдаг. Тэдгээрийн гурваас дөрвөн орон тухайн улсын иргэд тоглох боломжтой байдаг. Монгол улсын хэмжээнд гурван сая гаруй хүн бий. Түүний нэг сая орчим нь Улаанбаатар хотод байдаг бол мөрийтэй тоглоом тоглодог 7000 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээрээс стандартын казинод мөнгө хийгээд тоглочих чадалтай хүмүүс 1000 гаруй хүн байгаа гэж үздэг.

Б.Учрал

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(97.47.69.209) 2016 оны 11 сарын 09

Arail bn shuu Uur hiih um oldodgui umuu ene nuhuduud Odoo bgaanach,urd n bsannach ichedgui um daa. Uinii 100-dahi udur ve yadaj arai uuruur nerleed ter tsag nuhtsuuj irgediin tatvariin mungiig tsalin nertei 3 sar luivardsaniihaa tailang tavij boldogguil bsiin bhdaa

0  |  0
bolij vz(109.13.248.76) 2016 оны 11 сарын 09

Uls ornoo ustgahgvi geegvi bol kasinog demjih hereggvi heden luivarchid ni tolgoi ni ajilahgvi hamag hurunguu tavij tuuchihaad dahiad l uls orniig mini zarj vrj ideh gd l ulaarchihna biz

0  |  0
Goo(122.201.22.98) 2016 оны 11 сарын 08

Macao las vegas orj uzeegui humus iimerhuu yum bichnee

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 08

Mongold kazino tohirohgui, oor hiih um ih baina, ta nariin hysch baigaa um chin kazino, oorsdoo zugaalj zengeh gej, mongotei hiih umaa olj yadsan hymyysiin ajil,

0  |  0
Шүүмжлэгч(202.179.29.10) 2016 оны 11 сарын 08

Ээ чааваас ямар их алдаатай бичдэг юм бэ!

0  |  0
ЗАМ(203.169.48.142) 2016 оны 11 сарын 08

энэнээс ярилцлага авч л байдаг Хайран цаг хөдөлмөр байгаа даа

0  |  0
SSS(122.254.126.4) 2016 оны 11 сарын 08

ENE BOLOVSROLGUI TUNTUUSH YUGAA MEDHEVDE

0  |  0
Top