“Прокурор 2016” мэргэжлийн тэмцээн эхэллээ

2016 оны 11 сарын 09
Монгол Улсын прокурорын байгууллагаас прокуроруудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор "Прокурор 2016" мэргэжлийн тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тэмцээнд Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, Сум дундын прокурорын газруудад ажиллаж байгаа нийт прокурорууд хамрагдах бөгөөд 1-р шатны шалгаруулалтыг тухайн прокурорын газар өөрсдөө зохион байгуулж хамгийн өндөр оноо авсан нэг прокурорыг шалгаруулан Нийслэл хотноо болох 2-р шатны тэмцээнд байгууллагаа төлөөлөн оролцуулах юм.

Тэмцээнд оролцох прокурорууд :

1. 30 асуулт бүхий эрх зүйн мэдлэгийн сонжуур бөглөх,

2. Гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажилтай холбоотой бодлого бодох,

3. Прокурорын эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах,

4. Тодорхой өгөгдөл, дасгалын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас явуулсан байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд болон хорих байгууллагын удирдлагаас ялтантай холбогдуулан гаргасан шийдвэрт хяналт тавьж зөрчлийг илрүүлэн эрх зүйн ойлголтын хүрээнд бичгээр тайлбарлах,

5. Шүүх хуралдааны явцад мэтгэлцэх ур чадварыг сорих,

6. Үзлэг, нэгжлэг хийх, хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах, шинжилгээ хийлгэх байцаан шийтгэх ажиллагааг биечлэн хийлгэж ур чадварыг сорих,

7. Компьютер хэрэглээний програм, цахим бүртгэл дээр ажиллах чадварыг сорих,

8. Тодорхой сэдвийн хүрээнд 150-иас доошгүй үгтэй эссе бичүүлж логик дэс дараалал, найруулах, зөв бичих чадварт үнэлэлт, дүгнэлт өгөх зэргээр мэргэжлийн ур чадвараа шалгуулж өрсөлдөнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top