Мишээл экспод гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

2016 оны 11 сарын 12

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл групп” ХХК-ийн “Мишээл экспо” худалдааны төвд гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.Уг дадлага сургуульд Онцгой байдлын албанаас 16 албан хаагч 3 техниктэй, “Мишээл групп”-ээс төв байгууллагын ажилтан, түрээслэгч нийт 160 ажилтан оролцлоо.

“Мишээл групп”-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу аврах, гал унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүлгэмүүд ажилласан ба Онцгой байдлын хэлтэс нь хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар утаат орчноос нэрвэгдэгчийг эрэн хайх, нэрвэгдэгчийг голомтын бүсээс гаргах, гал түймрийг цаг алдалгүй унтраах дадлага сургууль зохион байгуулсан нь ажилчдад гамшиг, гал түймрийн үед өөртөө болон бусдад туслах мэдлэгээ дээшлүүлэх, бодит дадлага эзэмшихэд ач холбогдолтой сургууль боллоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top