Ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэн олдолгүй 18 дахь жилтэйгээ золгоод буй. Одоогоос 18 жилийн тэртээх Аравдугаар сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг өөрийн гэртээ онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан.
Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны Хоёрдугаар сарын 05-ны өдрийн тогтоол гарч байв. Гэвч хэрэг илрэлгүй, хэрэгтэн баригдалгүй 2016 онтой золгожээ. Монголчууд бүхэл бүтэн 18 жилийн турш зул өргөж, алуурчин баригдахыг хүлээсэн.
Харин өчигдөр буюу энэ сарын 14-нд УЕПГ-аас С.Зориг агсныг бусдад алагдсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж ,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгтэн хэн байв?
Одоогоос яг нэг жилийн өмнө С.Зоригийн аллагад сэжигтнээр татан 40 гаруй насны хоёр хүнийг Эрдэнэт хотоос баривчилж, байцааж буй тухайгаа Цагдаагийн газраас мэдээлсэн. Тун удалгүй түүний эхнэр Д.Булганыг ч гэрчээр дуудан, хорих 461-р ангид цагдан хорьсон байдаг. Учир нь түүнийг хэрэг гарах үед худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай хэмээн олон жилийн өмнөөс таамаг дэвшүүлж байсан билээ. Тэгвэл түүнийг баривчилж хорьсноор тэрхүү таамаг үнэн болох нь батлагдсан.
Д.Булганы талаар хэн, юу хэлэв?
С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун Д.Булганыг баривчилсны дараагаар олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. Хэлсэн үг нь ердөө л “Д.Булгантай уулзалгүй жил болж байна” гэсэн юм. Гэвч энэ үг сонсогдож байгаа шигээ тийм ч богино утга агуулгатай биш болохыг доор дурдах үйл явдлуудаас харж болно.
Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинж нэгэн ярилцлагадаа С.Зориг агсаны эхнэр Д.Булганы талаар ийн ярьжээ. “1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Д.Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан. Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улс төрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай” гэсэн байдаг билээ.
Харин ямар учраас түүнийг өнгөрөгч есдүгээр сард сулласан талаар Цагдаагийн газраас тодорхой тайлбар өгөөгүй юм. Магадгүй Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан тул түүнийг сулласан байх хэмээн олон нийт таамагласан.
С.Зориг агсны хэргийн хохирогчид
Олон нийтэд С.Зориг агсны хэрэг гэх тодотголтой энэхүү хэргийн хохирогч нэгээр тоологдохгүй. Учир нь 18 жилийн турш энэ хэрэгт холбоотой бүхэн амиа алдаж, учир битүүлэг шалтгаанаар алга болж байсан. Харамсалтай нь С.Зоригийн хэргийн адил нуун дарагдуулж өнгөрүүлж байв. Жишээлбэл, энэ хэрэгт холбоотой дараах 10 баримтыг дэлгэе.
1. Хэргийн газар анх очиж Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлсэн ч огт тоолгүй өнгөрүүлсэн.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх н.Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийн хөлдөж үхсэн байв. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” хэмээсэн байдаг.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ О.Дашбалбар зэрэг зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан н.Мөрөн хэмээх Өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй хэмээдэг.
10. Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Энэ бүгдээс харахад яг одоо шүүхэд шилжээд буй С.Зоригийн хэргийн сэжигтнүүд үнэхээр мөн гэж үү. С.Зоригтой нийлүүлбэл арван нэгэн хүний амийг авч одсон энэ хэргийн жинхэнэ эзэн зүгээр л нэг малчид байх магадлалтай гэж үү. Хэрэг хуучирдаггүйн адил хэргийн жинхэнэ эзэд хэзээ нэгэн цагт илэрнэ хэмээн Монголын ард түмэн хүлээсэн. Хүлээсэн мөч ойрхон байхын хэрээр энд үнэн хэр их оршиж байгаа бол гэдэг л хамгийн чухал юм. Монголын шүүх шударга байх болтугай.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 29 )
Iim herg garaagui bol ene hun odoog hurtel anuuhan irgediin duu hooloi bolood bj bh bjde. Sain humuusiig ni tengrlu ilgeehgu bol muu nohoinuudiin huivildaan hol yvkulde ugasa. Bi suragclda. Bodhor l uur hureed bhima.
Энэ Булган гэж яасан муу хүн муухай эмэгтэй адгийн хань вэ
Bulgan, Elbegdorj 2
TEG-g Elbegee tatan buulgaa biz dee Elbegdorjiig shalgaya heregtei yum shig sanagddag shuu
АН төрд байхад энэ хэрэг илрахгүй гэж тэр үед МАН-ынхан хэлцгээж байсан. Харин одоо би эсргээр нь МАН Монголын УТ -д байгаа цагт миний мэдэх Төмөр-Очир,Зориг нарын хэрэг хэзээч илрэхгүй гэдгийг хэлчихье.1923 онд Сүхбаатарыг алж ардын хувьсгалын удирдагч болгон мандуулж биднийг 70 жил хуурсан тэр тактикаараа Зоригийг үгүй хийж түүнээс хойш ардчилалын загалмайлсан эцэг,ардчилсан хувьсгалын удирдагч энэ тэр гэсэн нэр зүүж, ийм хүнийг анд нөхөд нь нухчихлаа гэсэн мессежийг ард олонд тарааж одоо ч түүндээ залуу үеийг итгүүлэх гэж улайрч байгааг хойч үе залуучууд минь сайн ойлгож,сэрэмжилж яваарай.
одоо шүүх цагдаа прокурор ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өг хийж чадах хүнд өг очиж очиж нэг муу малчин, тогооч 2 алчихсан бол одоо болтол хэрэг илрэхгүй ийм олон хүний амьд хүрэх байсан гэж үү жинхэнэ алуурчиныг олсон хүмүүс ямар байдлаар нөгөө ертөнцүүр явдаг С.Зоригийг алсан хүн их л том хүн байгаа даа одоо ч амьд байгаа хэрэв тэр хүн үхсэн бол одоо илрчихсэн
Энэ юу ч биш хун алаагуй хунийг цагдаа нар гутуулээд л алчихдаг юм чинь тэр тусмаа орон шоронгоор явсан улсуудыг энэ ажилдаа их ашиглдаг шуу дээ хунийг буудуулж алуулаад л шоронд биш шагнал авдаг цагдаа нар их болсон уе шуу дээ дээр нь тусгай хяналтын прокурор гэж ба тэд бол нэг ч гэсэн хунийг буудан алуулж байвал боон баяр болдог гсэн дээр нь ногоо 3 дахь засаг буюу шуух ба нийлээд олон гэм зэмгуй хунийг алсандаа эд нар
юу ч мэдэхгүй байж юун олон таавар бичнэ вэ
Би хамгийн гол нь ЦЕГ,ТЕГ,ПЕГын ажлын хэсэгт л найдаж байна.Яагаад гэвэл шу ны үндэслэлтэй үнэн зөв тогтоосон эсэхийг шүүх тогтооно.
Гол дүр нь хэн юм бэ? Найруулагч нь хэн бэ? Менежер нь хэн бэ? Маркетингээ зөв хийсэн үү? Гоё жүжиг бололтой Б илетний үнэ нь хэд вэ? ,,, иймэрхүү л хошин шог болж байна даа Үзэгч олон түмнээ хэтэрхий доромжлоод байгаа юм биш үү?
БУРХАН МИНЬ ГЭМГҮЙ ХҮН Л БҮҮ ХЭЛМЭГДҮҮЛЭЭСЭЙ БИЛЭЭ ТЭР МУУ 2 МАЛЧИН ТОГООЧ ХҮН АЛЖ ЧАДАХ УУ .............................ЖИНХЭНЭ ЭЗЭД БОЛ ТОМ ГАРУУДЛ БГООДООО
С.Батчулуун сайд асан нэг ч удаа шарлаж өвдөөгүй байсан атлаа, шоронгоос элэгний өвчинтэй болж гарахад шоронгийн эмч нь энэ хүн 2 жилийн настай гэж байсан. Зүв зүгээр гарч ирээд яг 2 жил болоод элэгний хавдраар улаан хоолой дагасан судас нь хагарч нас барсан. Тэхлээр шоронд тийм хурдан элэгний хавдар болчидийм байхдаа гээд өнгөрсөн. 2 малчин хэрэг үүрүүлэх ажил холоос явцийм биш биздээ. Хууулийнх нь энэнээс ч аймаар хэрэг угаадаг гэж сонссон. Нэг л үнэмшилгүй сонсогдоод бна. Гэвч цаазын ялгүй юм чинь алсдаа зохион байгуулттай бол илэрнэ. Төр өөрчлөгдөнө. Захиалагч өөрчлөгдөнө
Багабандийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгах байсан юм. Тэдний хамгийн ноцтой нь энэ хэрэг. Мөн түүний эхнэр болон өөрийг нь хятадуудтай холбоотой байсан тухай сөрөх тагнуулын албаны дарга баримтаар гаргаж тавиад өөрөө няц даруулсан баримт байдаг.
Хоёр малчинд хэрэг тохоод л өнгөрөх байлгүй
Их сэжигтэй юм. Энэ хэргийг анх гаргасан хүн нь онц хүнд гэмт хэрэгтэй нөхөр байдаг. Ялаа хөнглөх гэж ийм үлгэр ярьсаныг цагдаа нар өлгөн авч улам боловсронгуй болгоод тоглуулж буй жүжиг юм уу гэж ойлгогдож бна.
Хэрэг дээр ажиллаж байсан болон гол гэрч бүгд алагдсан байгаа нөхцөлд гүйцэтгэсэн хүн өнөөг хүртэл амьд байна гэдэг ёстой гонжийнжоо голионы баас.Төмөр-Очир,Зориг 2-ыг алсан өдөр нэг,арга барил нь нэг.НАХЯ
Энэ хэрэг яах аргагүй тухайн үеийн том эрх мэдэлтнүүдийн дээрээс удирдаж хуулиунхныг /ялангуяа цагдаагийнхныг/ ашиглаж хийсэн үйлдэл. Дээд том хүний захиалгаар гардан удирдсан новш бол одоо амьд сэрүүн,энэ олон хүнийг алсаны төлөө том мөнгө авч тансагг амьдарч байгаа. Багабаньд-Отгонбилэг-Балдорж - бас дахин Титэм үг.Үүнийг МАХН-ын буюу МАН-хан сайн мэдэж байгаа. -Эцсийн эзэн нь МӨРӨН-цагдаагийн дарга.Аллага гарсан газар найрын зар тараасан хүн бол Мөрөн,дараа нь шоу хийж улс төрд орж ирсэн хүн бол Мөрөн. Одоогийн хэргийн эзэн тодорсон гэдэг бол шал худлаа.Монголчуудыг төөрүүлж буй явдал
Шүүх хуралд бүх зүйл тодорхой болно.
Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999
Endees hiisen humuus ni todorhoi baish dee Elbegee batuul bulgan geed Fuuuuuuuuuuuuuuu heleh ug algaa
Elbegedorj batuul bulgan nar 100n hubi holbootoi. Zenee guai dashbalbar guai er ni ilchleh gsen humuus dandaa uchir bituulgeer uhedge. Odoo bas ilchleh gsen olon hun araas ni ybna da.yandaa yana elbegedorj bga tsagt batuul bga tsagt ilreh ni yu l bol
Багабандийг нэг ч удаа байцааж үзсэн юм уу
elbegdorjiin zohjiol
ilerheer n ergelzeed bival naad heregee haagaad haychihaach ugaasaa oilgomjtoi aniin buleg hulgaich nariin hereg gedeg n oorsdoo hulgaich nariinhaa tolgoig ileed ergelzeed bigaa bol haychih heregtei shdee
Багабанди мэдүүлэг өгсөн үү?
Бусдыг хэлмэгдүүлж хэргийг хаах гэж яарч байна. Ийм юмийг хэн ч үнэмшихгүй.
ardchilaliinhan dotor hamgiin gaigyy n zorig baisan zenee gyai ih demjdeg baisan zenee gyai aniig shvvmjildeg baisan tegeed ih ydaagvi de
харин тиймээ. уг нь ойлгомжтой юмыг л ойлгомжгүй болгоод байгаа юм даа. Сэлмэн тогмидыг алсан этгээдийг олсон уу? олсоон жанжаан, үгүй цаад эзнийг нь эздийг нь ол гэдэг л болоод байна даа.
Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999