М.Намсрай: Цагаан сараа буруу өдөр тэмдэглэсээр байгаа нь гамшигт үзэгдэл

2016 оны 11 сарын 17

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Сар шинийн баярыг нэгдүгээр сарын 28-нд хийх ёстой гэж мэдэгдсэн. Энэ талаар   Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрайтай ярилцлаа.    

-       Та ямар үндэслэлээр цагаан сарыг нэгдүгээр сарын 28-нд болно гэж байна вэ?

-       Байгалийн нөхцөл байдлын улмаас. Үүнийг би баримттай ярьж болно. Өнөөдөр 11-р сар болж байхад дүн өвлийн шинжтэй байна. Цасан шуурга, осол аваар гээд л өчнөөн мэдээлэл гарлаа. Маргаашнаас эхлээд л Улаанбаатарт цас орно. Энэ нь ч миний цаг тооны бичиг дээр байгаа. Та нар үүнийг цаг тооны бичигтэй тулгаад, өөрийн ажил амьдрал, хувь заяатайгаа холбоод шалгачих хэрэгтэй. Нэгдүгээр сард дүн өвөл болно гэж бодоод байх шиг байна. Ер нь нэгдүгээр сарын 20-ноос уяраад явчихна. Би өөрийн эрдмийн үндэс гээд цаг тооны бичигт энэ тухай бичсэн. ШУА-ын бодрол бичиг, Түмэн улирлын цаг тооллын бичиг, Хубилай хааны гаргасан цагийг мэдэгч зурхай, 14 од шинжээч эрдэмтний гаргасан судалгаануудад үндэслэн дэлхийн хэмжээний зурхайг бүтээсэн. Үүнд энэ тухай дэлгэрэнгүй бий. Бусад зурхай хоёрдугаар сарын 28-нд шинийн нэгэн тохионо. Энэ нь бараг гуравдугаар сарын нэгнээс эхэлнэ гэж байгаа хэрэг болж байна. Энэ бол маш буруу юм.

-       Үүнээс үүдээд хүмүүсийн дунд алийг нь дагах вэ гэсэн маш том эргэлзээ үүснэ. Хүмүүс ихэвчлэн Л.Тэрбиш гуайн цаг тооны бичгийг мөрддөг. Тантай санал нийлэх хүмүүс хэр олон байгаа вэ?

-       Гарцаа байхгүй маш том эргэлзээ үүснэ. Гэхдээ би өөрийн хэлж байгаагаа үнэн гэдгийг баталж чадна. Гагцхүү төрийн зүгээс хэр зэрэг анхаарал тавих нь вэ гэдэг нь сонин. Нэгдүгээр сарын 28 гэхэд Монголын ард түмэн Цагаан сараа ёслоод, зүг чиг, мөрөө гаргана гэдгийг би баталгаатай хэлэх байна. Үүний талаар 20-иод жилийн турш ярьж байна. Би одон орон судлалын эрдэмтэд дээр болон ШУА-д очиж өөрийн үнэн ярьж буй гэдгээ баталсан. Би “Та нар надад албан ёсоор цагаан сарын шинийн нэгнээс хойш зургаан сарын доторх сар мичдийн тохиол, сар нарны хиртэлт, байгалийн бүх үзэгдлүүдийг илэрхийлсэн баримтыг гаргаж өг гэсэн”. Тэгээд тэдний хийсэн тооцоо судалгаа миний хийсэн зурхайн календарьтай минут, секундийн зөрөөгүй таарч байсан. Тэгээд үнэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрсөн. Би өөрийн ажил, амьдрал, нэр төр бүх зүйлээрээ дэнжин тавьж энэ үнэн байдлыг ард түмэндээ ойлгуулах, хойч ирээдүй хүүхдүүд минь зөв яваасай гэсэн үүднээс л энэ бүхнийг хийж байна.


 

-       Л.Тэрбиш гуайн зурхай буруу гэдгийг юугаар хэрхэн батлах вэ?

-       Буруу гэдэг нь ойлгомжтой. Бууз банш хөлдөхөө болихоос эхлээд бүх шинж харагдана. Тэр үед хэцүү болно. Хоолны хордлого ч их гарна. Онгодын Жамьян гуай “Богд хэдийгээр өөрийн зарлигаа гаргаад шар зурхай гэж хэлсэн ч шашны хүн болохоороо Төгс буянт зурхайг давхар барьсан гэдэг. Энэхүү төгс буянтын зурхай бол байгальтай, цагаан сартай огт таарахгүй байна гэдгийг төрийн албаны хүмүүс  хэлж байсан” гэдгийг дурьдсан байдаг. Тэгээд Онгодын Жамьян гуай нийтийн тооллоор нэгдүгээр сарын 21-нээс хойш хоёрдугаар сарын 21-ны дотор Цагаан сар болдог гэдгийг хэлсэн. Энэ нь Хаврын урь орох өдрөөс урагшаагаа 15 хоног, хойшоогоо 15 хоног гээд заагаад өгсөн.  Үүнийг Онгодын Жамьян гуайн “Урд өдрийн улиг бичиг” гэсэн номонд тодорхой оруулсан. Тус номонд монголчууд Цагаан сараа буруу хийгээд байна гэдгийг бухимдаж хэлсэн байдаг. Төгс буянт төвд зурхай бол цаанаасаа Манжийн хааны даалгавартай Монгол хүний амьсгалыг таслаад хаа нэг газарт нь залгаж байгаа юм шиг будлиантай. Тухайлбал, өдөр нь алга болчихдог, давхарддаг, 24 цаг байх ёстой сарыг 48 цаг гэчихсэн байдаг. Зурхай бол байгальтайгаа таарч хүн байгалийн хүйн холбоог илэрхийлж байх ёстой зүйл. Гэтэл өнгөрсөн жилийн цаг тооны бичигт маш олон зөрөө гарсан. Тухайлбал, шинийн есний сар нь байхгүй байх, 21 нь давхардсан байх гэх мэт жишээтэй. 21-ний өдөр хоёр болчихсон байхад аль нэгийг нь сонгохоос эхлээд л асуудал үүснэ. Гэтэл шар зурхайд энэ талаар ямар ч асуудал байхгүй. Шар зурхай бол монголчуудын хэдэн мянган жил баримталж ирсэн шинжлэх ухааны зурхай.

 

-       Тэгэхээр өмнөх жилүүдэд Цагаан сараа буруу тэмдэглэж байсан гэж ойлгож болох уу?

-       Буруу тэмдэглэсэн зүйл бол зөндөө. 250 жил цагаан сар тэмдэглэсэн гэхэд түүний 156 жил нь буруу байх жишээтэй. Нэг хоёр хоногоор зөрсөн бол дүүрч гэхсэн. Шинийн нэгэнд золгож байгаа хүмүүс орой нь харахад шинийн хоёрны сар гарч байх жишээтэй. Шар зурхайн календарт шинийн хоёрны сар хэдэн цаг, хэдэн минутад гарахыг яг бичсэн байгаа.

-       Таныг өөрийн тооцооллоор гаргасан судалгаагаа хүмүүст танилцуулахад хэрхэн хүлээж авч байв?

-       Анхандаа хүмүүс таатай хүлээж аваагүй. ШУА-аас надад материал гаргаж өгөөч гэж хүсэлтийн тавдугаар сарын таванд өгсөн байхад хариу материалыг нэхүүлсээр зургадугаар сарын 11-нд өгсөн. Сар гаруй хүлээлгэсэн. Мөн 2004 онд Н.Багабандид 13 хуудас баримт, албан бичиг хүргүүлж байсан. Бас л өөрийн онол, гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн онол, өөрийн шар зурхайн тухай үзэл, Хубилай хааны зарлиг гэх мэт зүйлийг өгсөн. Тэгээд энэхүү асуудлыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар орсон боловч бүгд нутаг нугаараа хуйвалдаад, хурлын тэмдэглэл хийсэн болоод орхисон. Би “Та нар энэ асуудлыг яаралтай шийдэж өгч, нэг шийдэлд хүрэн ард түмэнд ойлгомжтой болгож өгөөч” гэсэн. Гэтэл өдийг хүртэл шийдэж өгөөгүй.


-       Тэгэхээр Л.Тэрбиш гуай таны эсрэг ямар нэгэн нотлох баримт гаргаж ирж чадахгүй юу?

Ямар баримт гаргаж ирэхийг нь мэдэхгүй. Гэхдээ миний хувьд намайг үнэн хэлж байгаа гэдгийг нотлох хангалттай баримт нотолгоо надад бий. Хадан дээрээ цаг тооны бичигтэй хэрнээ 1747 онд хаа холын, Монголд мөрөө гаргаагүй Сүмбэ Хамба Ишвалжир гэдэг хүний цаг тооны бичгийг бариад явж байна. Би энэ талаар 25 жил судалгаа хийсэн. Хэрвээ би худлаа хэлж байгаа бол бүхэл бүтэн 25 жил худлаа хэлж чадахгүй шүү дээ. Хэрэв энэ бүх хугацаанд худал хэлж байсан бол ард түмэн аль хэдийн бослого гаргаж, намайг хүний толгой эргүүлсэн хэргээр шоронд хийчихсэн байх байсан. Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүд аль нь ч шар зурхайг худлаа гэж хэлээгүй байна. Цаг тооны бичиг гэдэг бол төрийн мэдлийн зүйл. Хубилай хааны үед цаг тооны бичгийг буруу хийсэн хүнийг цаазаар авдаг байсан. Одоо хэн дуртай нь хийж байна. Үндсэндээ хоёр л урсгал байдаг. Шар зурхайг нэг л хүн хийдэг. Төгс буянтын зурхайг бол лам бүр л хийж байна. Зөвхөн өнгө төрхийг нь өөрчилдөг болохоос биш. Эдгээр зурхай байгаль цаг уурийг хэлж чадахгүй, хүний төрсөн жил өдөртэй зөрж байна. Үүнийг хатуу хэлвэл нийгмийн гамшигт үзэгдэл гэхэд болно.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.95) 2025 оны 03 сарын 13

Энэ сэгсийсэн албин чинь хүүхэд айлгачих вий дээ. Монгол төрөө дагаж шинэлэнээ хө. Хаа газраас ирчээд Монголчуудын хэзээ шинэлэхийг заадаг энэ сэгсээхэй чинь хэн бэ. %-(

1  |  0
Xamuu(101.96.114.18) 2025 оны 03 сарын 13

Ix medegchid olshirvoos uls ornii xogjild tsovtei.

1  |  0
Bat(202.21.106.104) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ ЗУРХАЙГААРАА. ЗОЛГОЧИХНОО. БУУ ХУНИЙ ТОЛГОЙ ЭРГУУЛ.

1  |  0
Bolormaa(71.201.167.29) 2025 оны 03 сарын 13

Tiim shuu ene zurhain toollor yvah ni zuitei. Sudlaachinh ni amnaas sonsson hunii huvid zuv gej gej bodoj bna. Hytad Solongos geh met ulsuud Chingis haanii ues ene zurhaig dagaj bdag suuld Tugs byuntiin zurhai dagaad buruu gedgiig ni oilgood ergeed Shar zurhaigaa dagah bolson gesen. Tiimees urd umnuh ni ungursun hoino yahav odoo ch bolov Zuv zamdaa orj, zuv udur shinelej eheleh heregtei. Darga nar uurtuu zoriulsan huuli gargahdaa ih sain humuus Odoo ard tumendee tus boloh zuv shiidver gargah heregtei.

1  |  0
Unshigch(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

ZA 1ㅡ28 n HAVARIN TERGUUN SAR. 4ㅡ29 n ZUNI EHEN SAR. .7ㅡ30 n NAMARIN EHEN SAR. 10 ㅡ31n UVULIN EHEN SAR. Za ymar bna taarch bna uu.UGUI.MONGOL HEVTEE TENHLEGIIN DAGUU 21 HONOGOOR HOTSORCH YVAH ESTOI.NARNI NAASHLAH HUGATSAA SHAR ZURHAITAI TAARDAGGUI YM.UVULIIN 1 SAR N ALGA BOLCHIHDOG YM.12 saraas 1 sard shiljihed 0 too oroluuldaggui ym.BODDOO.IRJ YVAA TSAG N HAR SARNI HUDULGUUNTEI TAARDAGGUI YM.BID 1 ees 3 HONOGOO ALDAJ BGA N N UNEN .SHAR ZURHAIGAAR BUR 21 es DEESH HONOGOOR ZURUH GEED BNA.BODMOOR YM DA.

1  |  0
Зочин(150.129.143.198) 2025 оны 03 сарын 13

Намсрай гэж их мэдэгч олныг үймүүүлэхээ болимоор юм. Өөрөө тэр өдрөө цагаан сараа тэмдэглэ. Хөхөө өвлийн хүйтнээр хаврын сар эхэлдэг юм уу?

1  |  0
ХҮН ХҮН(103.10.23.84) 2025 оны 03 сарын 13

МАРГАЖ БАЙГАА ХОЁР ТАЛЫН ЭРДЭМТЭД БА ОДОН ОРОН СУДЛАЛ НЭГ ДОР СУУЖ ХЭЛЭЦЭЭД ТӨР НЬ АСУУДАЛЫГ НЭГ МӨР БОЛГОМООР ЮМ

1  |  0
Хосоо(146.185.31.213) 2025 оны 03 сарын 13

Буруу зөв гэж маргах хэрэггүй гэж эрдэмтэн судлаачид хэлээд байгаа шдээ. Аль аль нь зөв. Алинаар нь явах вэ гэдэгт л байгаа. 1-рт Богд хаан төрийн бодлогоор хятадаас зориуд зөрүүлж Төгс буянтыг сонгосон. 2-рт Төгс буянт нь Монголын газар нутаг цаг уурт тарсан зурхай. Хятад азийн орнуудад 1-р сард хаврын урь орчихдог. Харин Монголд 1 сард хавар ирдэггүй л байхгүй юу. Жишээлэх юм бол экваторын бүсээс өмнөх орнууд цагаан сар хийе гэвэл улирал нь Монголоос эсрэг буюу хавар нь 9 сар хавьд болох жишээтэй.

1  |  0
Өлзий(202.9.41.85) 2025 оны 03 сарын 13

Ийм луйварчинг яагаад давраагаад байна аа. Нөгөө нэг хамтрагч Дашцэрэн нь өнгөрсөн ч гэсэн хүмүүсийн толгойг эргүүлж монгол улсыг хагаралдуулах харийн хөлсний этгээдүүдийг бүү тоо. Нохой хуцсан чинээ орхивол болно. Монгол хужаа биш Намсрай математикч биш болоо

1  |  0
Зочин(66.181.186.41) 2025 оны 03 сарын 13

Манай оронд одон оронч эрдэмтэн байхгүй юмаа даа? Түүнээс биш хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ тохиохыг ТВ-н камерийн өмнө нотлоод хэнийх нь үнэн зөвийг амархан л үнэн зөвөөр шударга тогтоочихож болмоор юм?ШУА-ын эрдэмтэн гэгдэж буй эрхмүүд яагаад хуйвалдаж буй юм шиг таг дуугай суугаа нь ч сонирхолтой юм? Монгол түмнийг буруу өдөр золгуулж доройтуулах сонирхол хэнд байгаа юм болоо?Хэдэн жилийн өмнө нэг ТВ -ээр одон орны газраас үзүүлж байснаар бол шар гэгдэх зурхай нь эрдэмтэдийн гаргасантай таарч л байсан шүү?Анхааралдаа авахгүй бол Монгол түмэн уруудсаар л байх нь байна шүү ?

1  |  0
зочин(66.181.186.41) 2025 оны 03 сарын 13

Шар гэгдэж буй зурхайгаар сар жилээ тэмдэглэдэг улс орон бүгд л хөгжлийн дээд түвшинд хүрцгээсэн байх юм? Манайх болохоор Төгс буянтаа дагсаар улам л уруугаа харсан сав шиг бүр л сөнөөд байгааг эрх биш удирдагч нар харж мэдэрч л байгаа байхдаа? Даанч үнэнийг үнэн зөвөөр нь хэлчихдэг шударга зоригтой дарга нар алга даа? Бүгд л хаяагаа манж хоншоороо нуусан арчаагүй хүмүүс шивдээ?Гадныхан ч гэсэн биднийг буруу өдөр золгуулж уруудаж доройтохыг харах сайхан байдаг биз?

1  |  0
tselmeg(112.72.11.103) 2025 оны 03 сарын 13

Shar zurhaig azi dayaraa mordoj bhad manai lam nar l bidnii tolgoig erguulj bgaa bizdee er in lam nar jinhene utgaaraa lam baij chadahgui bhad bid itgej l bdag

1  |  0
zochin(66.181.190.88) 2025 оны 03 сарын 13

Ene unen bj magadgui ym heden jiliin umnu Terbish zurhaichiinhan uuriinhuuruu bish zurhaigaar zolgolt hiisrn baisniig medeh ymaa tegehleer Terbish l law mgl n ard tumniig huurch ywdag hun ym bm gedgiig medsen ymaa

1  |  0
Зочин(103.212.118.231) 2025 оны 03 сарын 13

Шар зурхай зөв байх магадлал өндөр харагддаг.Шинийн нэгэн хоерны сарууд удаа дараа зөрж гардаг нь л үнэн .Сүүлийн 100 жил шинийн нэгэн олон удаа зөрж гарсан. Ер нь нэг мөр болгох нь төрийн ажил тул эрдэмтэд ютогтооходидэвхтэй оролцож шийдэх нь чухал. Энд тэнд хоер өөр өдөр шинэлсээр л байгааг анхаараач. Сүүлийннэгжил цаг өөрчилөн хил гаальд хүндрэл учруулан хүний биологиын хэм алдагдуулж байгааг ч бас давхар анхаарахх хэрэгтэй.

1  |  0
hun(139.5.219.33) 2025 оны 03 сарын 13

ene chini hyatadyn shar zurhai baigaa yum. Mongolchuud bid Tugsbuyantyn zurhaig barimtaldag yum. Mongolchuudad shar zurhaig delgeruuleh gesen dald sanaa baina.

1  |  0
БОЛЬ(202.72.245.206) 2025 оны 03 сарын 13

ИЙМ БАЛАЙРАЛ СҮҮЛИЙН ҮЕД ГАРАХАА БАЙСАН ШИГ БАЙСАН ОДОО ЯАГААД СЭРГЭВ ХОДООД НЬ ӨЛСӨЖ ЭХЛЭЖ ДЭЭ

1  |  0
Цэвэр агаар(202.126.94.230) 2025 оны 03 сарын 13

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999

1  |  0
zochin(103.242.47.42) 2025 оны 03 сарын 13

Dashtseren agsanii yaridag baisan zurhaigaar shiniin negen bol unen baisan shuu neg udaa shiniin negend ail hesej yabj bgaad 2-nii sar haraad durgui hurch bailaa tsag toonii bichgee olond hurgeh heregtei baih manai ubuu dagadag baisan yum boroo oroh shoroo tabih haluun huiten buh tsag agaariin medeeg bichsen ni yag taarch baisan jiliin umnuus bugdiig onoj bichsen baisand d ni gaihaj bailaa suuliin ued tsag toonii bichigiig ni olj abch chadahgui bga humuus abaad neg bichsen zuiliig ni tulgaj neg haraad medeh baihaa

1  |  0
ЗОЧИН(202.9.43.190) 2025 оны 03 сарын 13

даан ч тийм байхаа буруу өдөр золгосноос болоод улс төр нь хүртэл самуураад байна гэж хэлэх гээд байнаа даа тэгээд энэ хүмүүсийн улсд тус болсон нь хаана байгаа юм бэ хэдэн хүн бие биенээ үзэж хардаг гэж л мөнгө шулхаас улс орныхоо төлөө залбирал мөргөл өөр юу байдгийн хийгээд төр улсаа тэгшитгэн товхинуулж гийсэн нь хаана бна бахь байдгаараа л ард олны тархийг эргүүлээд хэрэлдээд байгаа шүү дээ Намсрай, Тэрбиш 2-т хоёуланд нь хэлмээр байна. Боллоо больж үз.

1  |  0
Сонгогч (103.229.122.105) 2025 оны 03 сарын 13

Намсрай Их-нь сонгуулийн дүнг яалаа нэг яриад байлуу оносон уу.

1  |  0
bb(202.9.42.144) 2025 оны 03 сарын 13

buuz holdohgui odor tsagaan sar hiih n zuv uu gej irgedees sanal asuulg yavuulaad daraa n ali zurhai unen be geh erdemtediin turshilt

1  |  0
zochin(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

bitgii ingej shurhaigaa zarj mungu oloh gesen shunaluudaasaa bolj ard tvmnii setgeleer toglood bai ta nar

1  |  0
zochin(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

bitgii ingej shurhaigaa zarj mungu oloh gesen shunaluudaasaa bolj ard tvmnii setgeleer toglood bai ta nar

1  |  0
bb(202.9.42.144) 2025 оны 03 сарын 13

ali zurhai n unen gedgee medej chadahgui yum chin buuz holdoh zurhaig dagah n amar

1  |  0
ug(202.9.41.144) 2025 оны 03 сарын 13

bitgii ard tumniig uimuuleed bai lalar min

1  |  0
зочин(202.131.238.58) 2025 оны 03 сарын 13

2016 оны шар зурхай олох гээд олж чадахгүй байгаа. хаана зарагддаг юм бол.

1  |  0
zochin.(66.181.184.45) 2025 оны 03 сарын 13

Namsarai guin zurhai unen bhaa.bi itgedeg.tegeed shar zurhai kalidaraa heden on hurtel gargasan um boloo.

1  |  0
Зайл(202.9.42.46) 2025 оны 03 сарын 13

Хол очиж хуц

1  |  0
Close menu