ДАЛАЙ ЛАМ: Монголд мэндэлсэн X Богдыг 2-3 жилийн дараа зарлана

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 23

Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын манай улсад хийж байгаа айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Тэрбээр өнөөдөр өглөө “Их тэнгэр” цогцолборт сэтгүүлчидтэй уулзаж, ярилцсан юм.

Далай багшийн хувьд ес дэх удаагаа Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд энэ удаагийнх цэвэр шашин, шинжлэх ухааны шинжтэй байсан гэдгийг Гандантэгчилэн Хийдийн Тэргүүн Хамба лам Д.Чойжамц хэвлэлийн хурлын эхэнд онцолсон юм.

Дээрхийн гэгээнтнээс сэтгүүлчид IX Богдын хойд дүр тодорсон эсэх талаар сонирхон асууж байв.

-Та Монгол Улсад ес дэх удаагаа айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын үр дүнг юу гэж дүгнэж байна вэ?

-Монголд 9 дэх удаагаа дахин айлчилж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн айлчлал хугацаа богино, шахуу хуваарьтай байлаа. Миний хувьд аль ч улсад айлчилсан дэлхийн энх тайван, амар амгаланд үйл ажиллагаагаа чиглүүлэх үүргийг хүлээдэг.

Дэлхий дээр зовлон нэгтэй 7 тэрбум хүн байна. Энэ хүмүүс маань үргэлж зовлонг эсэргүүцэж, амар амгаланг хүсч байдаг мөн чанартай. Зовлонгийн шалтгаан нь шунал, уур бухимдал юм. Энэхүү уур хилэн, хүсэл тачаалыг арилгаж болно.

Дэлхий дээр олон шашин байдаг. Гэхдээ энэ бүгд хоорондоо эв найрамдалтай байж, оршин тогтноосой гэж би хүсдэг.

Би 2011 онд Түвдийн улс төрийн хэргийг хүлээлгэж өгөөд одоо номын үйлээ дэлгэрүүлж явна. Миний хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд шинжлэх ухааныг бурханы шинжлэх ухаантай хослуулан судалж байна. Энэхүү ажлаа болоод Түвдийн шашин соёлыг хамгаалах үүргээ би насан эцэс болтлоо хийх болно. Жаахан онгирсон байж болох ч “Түвдийн ард түмэн бурханы шашны бичиг номыг өдий зэрэгт авч явж байна” гэж хэлмээр байна.

-Таныг IX Богдын хойд дүрийг тодруулахаар Монголд ирсэн гэх яриа гарсан. X Богд тодорсон болов уу?

-IX Богд Жавзандамба маш их эрдэм номтой хүн байсан. Тэр хүний сүүлийн мөчид нь бид уулзаж, дараа төрлийнх нь талаар ярилцаж байлаа. Тухайн үед би Богдод “Таныг дараа төрөлд тань хүлээн авах нутаг бол Монгол Улс шүү” гэж айлтгаж байсан. Энэ хүнтэй ойр дотно байсны хувьд IX Богдын дараагийн үеийг тодруулах нь миний үүрэг юм. X Богд Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрч байгаа. Одоо жаахан хүүхэд болохоор нийтэд зарлах шаардлаггүй болов уу. Таван нас хүрэх үед нь олонд зарлах ёстой. Жаахан хүүхдийг хэтэрхий эрт сэнтий суудалд суулгах залах нь дэмий юм. Энэхүү ажлыг алгуур хийх хэрэгтэй.


X Богд Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрч байгаа. Одоо жаахан хүүхэд болохоор нийтэд зарлах шаардлаггүй болов уу. Таван нас хүрэх үед нь олонд зарлах ёстой. Жаахан хүүхдийг хэтэрхий эрт сэнтий суудалд суулгах залах нь дэмий юм. Энэхүү ажлыг алгуур хийх хэрэгтэй.

-Энэ удаагийн айлчлалын тань хүрээнд БНХАУ-аас хэд хэдэн мэдэгдэл гаргаж. Монголд нэлээд олон шаардлага, дарамтыг ирүүлсэн. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Би Монголд ирсэндээ баярлаж байгаа. Ер нь хаана ч явсан байнга л ийм зүйл болдог. Би дэлхий дээрх бурханы шашинтай улс орнуудаас Япон, Монгол хоёрт л очиж чадаж байна. Бусдад нь бол чаддаггүй. БНХАУ-д 400 сая гаруй бурханы шашинтай хүмүүс бий. Тэд надад “Айлчилж ирээч ээ” гэх санал их тавьдаг. Гэтэл би чаддаггүй...


Угтаа би 1974 оноос хойш сургаал номлолдоо “Тусгаар тогтнол” гэх санааг илэрхийлэхээ больсон. Гэтэл Хятадын Засгийн газар намайг “Салган тусгаарлагч” гэж үзэж байгаа. Би тусгаар тогнолын төлөө тэмцэхгүй байгааг дэлхий дахин мэднэ. Миний хувьд анхнаасаа бид ялна, тэд ялагдана гэх санаатайгаар бус хоёуланд нь туслах юм сан гэх бодолтойгоор хандаж байсан.

-АНУ-д сонгууль болж өндөрлөлөө. Шинэ Ерөнхийлөгч таныг улсдаа урих болов уу?

-Би АНУ-ыг чөлөөт ертөнцийг удирдан дагуулж буй нэгэн үндэстэн гэж үздэг. Сонгууль ямар болсноос үл шалтгаалан эцсийн эцэст иргэд өөрсдийн сонголтоо хийсэн. Миний хувьд АНУ-д санаа зовох зүйл алга, тун удахгүй АНУ-д  хүрэлцэн ирнэ үү гэх хөтөлбөр гарах байх. Би тэр үед АНУ-д айлчилж очно оо.


-Монголд шашин шүтэх эрх нь нээлттэй боловч монголчууд жинхэнэ ёсоороо шүтэж чадахгүй байх шиг...?

-Монгол, Түвд хоёр шашин шүтлэг төдийгүй нялхасын хөх толбоороо ижил хүмүүс. Шашин шүтлэгээрээ холбогдохоосоо өмнө хөх толбоороо холбогдсон улс. Харин ахуй соёлоо авч үзвэл адил чанар олон бий. Монголчууд шашин шүтэх эрхээ хязгаарлуулж байсан ч түүнийгээ даван туулж, чөлөөтэй шүтэх эрхтэй болсонд нь би маш их баярладаг. Энэхүү эрх чөлөөгөө эрхэмлэн хайрлах ёстой юм. Хамгийн чухал нь хурал хурснаар, тарни шашин оршдоггүй. Цааш нь судлаж, гүн ухааныг нь ойлгож, олонд таниулах ёстой. Би эртнээс захисан, одоо ч дахин хэлье “Монголын шашин номын эрхмүүд номоо маш их суралцах хэрэгтэй”... Дахин дахин суралцаарай...

-Бурхны шашны “Гурван өндөрлөг” буюу Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нар харилцан бие биенийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрдөг. Харин Хятадаас шинээр тодруулсан Ванчин IX Богдыг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнд та хариулт өгөөч?

-Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү... 

-Баярлалаа. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
будааа(202.126.89.171) 2016 оны 12 сарын 03

яахаараа өмхий тангадын сүнс монголоос тодорно гэж. юундаа ингэж мунхарцгаадаг байнаа. тэрний оронд ачит эх,эцэг,алтан нар ариун сайхан нутаг усандаа мөргөж сүсэглэ.хэлийг нь ойлгохгүй тангад үсгэнд мөргөж залбирах нь үнэн инээдэмтэй юм.бас баячууд үр хүүхдээ тодруулах гэж гүйлддэг бололтой.

0  |  0
цэцэг(66.181.185.110) 2016 оны 11 сарын 30

гурван тэмбүү ямар юмныхан бурхан 3 савдаг 3 хулгайч 3 хүн дүрстэй чойжингийн орондоо очиж тийчил энэ савдагыг үхэхэд дахин хэн ч үүнийг тодоруулахгүй

0  |  0
tsetseg (66.181.185.110) 2016 оны 11 сарын 30

энэ тэнэмэл ламын бурхан гэж яриад байгаа юм нь яг ямар бурхан байна сахиусны үйлээр хүмүүсийг үхэн үхтэлээ дарангуйлаж байхын төлөө ажилана гэнэ мөрөөдсөн муу золибон дэлхийгээс гарч донгосвол таарна за ятартаа ч бурхан будда буюу Сидхарта биш төвдөөс хөөгдсөн сахиусний шашиний толгой

0  |  0
зочин(202.9.42.48) 2016 оны 11 сарын 24

Хаан эзнийг минь хорлосон хар тангад ч өөдтэй улс ч биш дээ

0  |  0
Дорж(202.21.106.109) 2016 оны 11 сарын 23

10-р Богд ч яахав ингээд Далай лам маань тодоруулчихдаг байж. 10-р Богд хэд ч наслаа билээ? Хүн л юм хойно. Одоогийн14-р Далай лам маань ная давсан насыг эдлэж байна. Удахгүй насан өөд болж л таараа. Энэ цагт юу болох вэ?????? Хятадууд өөрсдийн эрх ашигт нийцсэн Далай ламыг тодоруулна. Тэр Далай лам нь Монголын 11-р Богд, цаашлаад 12, 13, 14... гээд л тодоруулж гарна даа.Энэ үед Монголын тусгаар тогтнол хятадын бүрэн хараанд орсон байх болно гэсэн хятадуудын бодол энд яваад байгааг хэлэхгүй байж болохгүй. Энэ тал дээр бид маш нарийн няхуур хандах ёстой. Зарим геополитикчид Богдыг тодор

0  |  0
Zorro(150.129.140.158) 2016 оны 11 сарын 23

Тодрох төвд.өө.богд.учир.биш.шүү дээ та нар өчүүхэн зүйлийн ойлохгүй байж амны зоргоор чалчих утагүй та ээж аав эх дэлхийдээ хайртай юү үр хүүхдээ хулгай хий муу хүн бол гэж хэлдэгүй биз дээ сайн сайхны ерөөж байгаа бурхны сургаал эхлээд.унш судал мэд тэгээд дүгнэлтээ хий

0  |  0
unshigch(83.78.59.73) 2016 оны 11 сарын 23

1921-1990 onii hoorond mongol tyvd niilsen omhii shar huvalzuudad soruulj idyyleegyu iumsan. odoo dahiad urhind ni orj boosoo tyyj ideed tembyygee 1 hegendee gaihuulaad suuj dee

0  |  0
сан(202.126.91.98) 2023 оны 09 сарын 03

өгөр хар тангадууд мөхөөгүй бас монголыг мунхруулах ажлаа хийгээд байгаа юмуу даа буруу хойшоо түй түй түй

1  |  0
K(122.201.31.48) 2016 оны 11 сарын 23

BUTSAAD BOGD HAANT MONGOL ULS BOLJ BUGD TUVDUD MURGUJ TAMBUUND BARIGDAJ HAA SAIGUI LAM HUVTSASTAI LUIVARCHID GARCH IREH YUM BHOO!!!

0  |  0
ЗОЧИН(115.187.88.2) 2016 оны 11 сарын 23

зОРИЛГОО биелүүлжээ л гэж ойлголоо 10-г тодруулсан байна

0  |  0
Top